Хэми, Жонхан Хэрим хоёрыг цуг яв гээд кофе шопоос гаргаад хөөчхөв. Хэримийн хацар улайн их л ичин ахаас нь уучлалт гуйчхав. Жонхан гайхаж харснаа учиргүй инээд алдаад эхлэв.
Өөрийнх нь дүү байтал өөрөөс нь уучлалт гуйж байгаа нь үнэхээр инээдтэй санагдсан ажээ."Чи хаачих юм? "
"А-аан, манайх тэр харагдаж байгаа байр! Гэрлүүгээ л гэх гээд.."
Хэрим гэнэт л шал хэрэггүй гэрээ заасан өөрөөсөө ичээд эхлэв. Зүгээр л харих гэж байгаагаа хэлэхэд болох байтал шүү дээ. Жонхан жуумалзан түүнийг хүргэж өгмөөр байна гээд түрүүлээд алхчихав.
Ах дүү хоёрыг яг адилхан ааштай байгааг нь хараад толгой сэгсрэн хэсэг зогсож байгаад тэр ч мөн араас нь алхлаа."Маргааш чи явах уу?"
Хэрим толгой дохитол Жонхан "сайн байна! Энд тэнд орсон дугуйлан байгаа юу?"
"Байхгүй ээ одоохондоо"
"Тэгвэл манай дугуйланд орооч! Яахав чамайг бүр шалгаруулалт гэхгүй шууд авчихъя!"
Жонхан нэг нүдээ ирмэлээ. Хэрим учиргүй ойртход нь сандран яаж амьсгалдгаа ч мартаж орхив. Жонханыг үнэхээр царайлгийг дотроо гайхсаар л алхан явна.
"За, ирчихлээ! Маргааш тааръя!"
"Болгоомжтой яваарай, сонбэ!"
Жонхан үл ялиг инээвхийлээд яваад өгөв. Хэрим зүрхэн дээрээ дарсаар орц руугаа орон цахилгаан шатанд суулаа. Цахилгаан шатны хананд тусах өөрийнхөө төрхийг хараад өөрийгөө шоолов. Хацар нь ув улаан болчихсон, зүрхнээсээ гараа авахгүй учиргүй инээд алдаад л.
"Тэгтлээ дуртай байна уу?"
Хэрим цочин хартал Сынчол тэдний гэрийн хаалгыг налчихсан түүнийг хараад зогсож байх нь тэр.
"Чи энд юу хийж байгаа юм?"
"Танайх энэ хаалга мөн биздээ? Үгүй ээ, чи яагаад хэл чимээгүй алга болчихсон юм?"
Хэрим Сынчол руу тогтож харан "Яасан? Гэнэт санаа тавьмаар санагдаа юу? Чи чинь мөнгөний төлөө бүгдийг хийдэг биздээ?"
Сынчол юм хэлэх гээд л болин амаа ангалзуулан зогсоно. Хэрим түүнийг хажуу тийш нь түлхээд гэр лүүгээ орлоо.
YOU ARE READING
~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~
Fanfiction".... Найз залууг минь аав минь надад худалдаж авч өгсөн гэвэл итгэх үү?"