Шөнөжингөө хэн нэгэнтэй үнэхээр жаргалтай байгаагаар зүүдлэсээр өглөөг болголоо. Зүүдэндээ жаргалтай байсандаа тэр үү хоосон оргих аж. Өнөөдөр энэ семестрийн сүүлийн хичээл орж, албан ёсоор амралт ч эхлэх нь.Амралтын хугацаанд компанид цагийн ажил хийж болох талаар ах цухуйлгаж байсан ч мэдэхгүй л юм.
"Ахаа! Та ажилдаа яваагүй юмуу?"
Аль хэдийн 10 цаг өнгөрсөн байтал ах одоо болтол гэртээ байх нь тэр. Санаа алдан хөргөгчнөөс шар айраг аван буйдан руу очоод суучхав. Яах аргагүй сүүлийн үед ямар нэгэн зүйл болсон нь тодорхой ч мэдэх боломж алга шив.
"... өнөөдөр явахгүй ээ~ бие ч жоохон өвдөх гээд, чи хурдан яв даа"
"...ярилцах хүн хэрэгтэй бол хэзээд ч нээлттэй шүү! "
Ах инээвхийлэн толгой дохино. Хэдэн номоо цүнхлэж аваад гэрээс гарвал борооны дараах чийг үнэртэж одоо ч гадаа бүрхэг байх аж. Ийм цаг агаартай өдөр яагаад ч юм хичээлээ тасламаар санагддаг нь хачин. Ганц аяга кофе уунгаа элдэв янзын зүйл бодож суумаар~
"А!"
Хурдтай явах машин зам дээр тогтсон усыг хайр найргүй над руу цацаад орхив. Хормын төдийд л норсон хувцастай болсондоо итгэж өгөлгүй хэсэг шокийн байдалтай тэндээ зогсов.
Ямар гээчийн бүтэлгүй өдөр вэ!
Аятайхан зүйл бодох гэж хичээх ч норсон хувцас минь биед наалдаж ерөөсөө ч бодсноор болохгүй л. Аргагүйн эрхэнд буцаж хувцсаа солихоор эргэтэл Сынчолтой харц тулгарчихав.
Хараагүй аятай л зөрөх гэвэл тэр гадуурхаа тайлан мөрөн дээр минь тохох нь тэр. Гайхсаар эргэж харвал үл ялиг инээвхийлнэ.
"Ханиад хүрэх вий л гэж~ би чамайг гэр лүү чинь хүргээд өгөх үү? Хичээл ч удахгүй эхэллээ"
Цагаа харвал хичээл эхлэхэд ердөө 15 минут л үлдсэн байв. Семестрийн сүүлийн хичээл байхад хоцрох нь жоохон тийм ч Сынчолын ард сундлагдаад гэрлүүгээ явах бүр сонин биш гэж үү?
Аа мэдэхгүй нь ээ~
Сынчол гарнаас татан өөрийн мото-ныхоо дэргэд аваачин дуулга өгөх аж. Тиймээ зүгээр л жаахан тусламж~
"Сайн бариарай~"
Хувцасных нь үзүүрээс шахуу барьсан болоод суутал Сынчол хүчтэй тоормозлон түүний нурууг налаад суучхав. Сандарч балмагдахтай зэрэгцэн тэр гарыг минь бэлхүүсэн дээрээ аваачих нь тэр.
"Сайн бариарай гэж хэлсэн шүү~"
Хурдаа нэмэхэд нь өөрийн эрхгүй л бэлхүүсээр нь ороосон байх гараа чангалаж байлаа.

ESTÁS LEYENDO
~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~
Fanfic".... Найз залууг минь аав минь надад худалдаж авч өгсөн гэвэл итгэх үү?"