(4)

240 35 0
                                    


Хэрим өчигдрийн болзоо ямар гайхалтай байсныг Ёнхид ярих аж. Хэримийн нүд гэрэлтээд л тэр ярьж байх явцдаа догдлон цээжин дээрээ гараа тавьна.

"Гэхдээ хэтэрхий хурдан санагдахгүй байна уу? Саяхан л та хоёр юу ч ярьдаггүй байсан биздээ?"

Ёнхи их л сэжиглэнгүй ийн хэлсэн ч Хэрим тоосонгүй. Түүнийг өөрт нь атаархаж байна гэж бодоод үл тоолоо. Ёнхи Сынчол руу харвал Сынчол найзуудтайгаа юу ч юм их л сүрхий ярин суух аж.
Хэрим Сынчолтой үерхвэл өдөр бүрийг ямар гайхалтай байх талаар төсөөлөн түүндээ инээмсэглэн сууна.

Ёнхи үл ялиг санаа алдав. Найзыгаа дэмий л сэтгэл нь шархлаад үлдэх вий гэхээс айж байсан юм.

Хонх дуугаран математикийнх нь багш нь орж ирэв. Өнгөрсөн хичээл дээрхи шалгалтын хариу гарсныг хэлэн их л ууртай байгаагаа давхар дамжууллаа.

"Квон Хэрим! Энэ удаад дахиад л нэгт орчихжээ! "
Багш нь Хэримийн дэвтрийг өгөнгөө их л бахархсан аязтай ийн хэлээд Сынчол руу харан хөмсгөө зангидав. Тэр дахиад л сүүл мушгиж.

"Дандаа ангийнхаа оноог доош нь татах юм зүгээр!"

Сынчол тоосонч шинжгүй суух бол Хэрим түүнд санаа зовж байсан юм. Хичээлийг нь давтуулж түүнд туслах талаар хүртэл бодоод амжсан.

•••

Хэримийн аав Квон захирал ажлаасаа тарангаа хальт нэг газраар орох ёстойгоо хэлээд нарийн бичгээ эрт тараалаа.
Жижигхээн буланд байх дажгүй орчинтой кафед орон булангийн суудлыг татан суух нь тэр.

"Тэгээд?"

Урдаа суух хүнээс ийн асуувал тэр жуумалзан түүний хүссэн хариултыг хэлж байв.

"Тэгвэл би чам руу явуулъя! Маргаашийн амралтыг ашиглаад далай үзээд ир!"

Квон захирал утсаа гаргаж ирэн шууд л түүний дансанд 1 сая воныг төвөггүйхэн илгээж орхив.

•••

"Аав ааав! Би би!!"

Хэрим дуу шуу болсоор гэртээ ортол аав нь сандран гал тогооноосоо гүйгээд очив. Хэримийн хацар үл ялиг ягаарсан байв.
Аав нь чих тавиан юу болсныг шалгаан охиноо дээрээс доош сайтар ажиглан зогсоно.

"Ааваа! Би маргааш далай явна! Би бас манай ангийн найзууд!"

Аав нь толгой дохиод инээмсэглэв.

"Миний гүнж хурдан дээшээ гарч авч явах зүйлээ бэлддээ!"

Хэрим баярласаар дээшээ гарч байх явцдаа нэг л юм буруу байгааг анзааран зогслоо.
Аав нь хэнтэй хаашаа явах талаар ер асуулгүй шууд л зөвшөөрсөнд гайхна.

"Хайртай охиндоо... итгэсэн юм байлгүй...?"

Хөнгөхөн бодоод л орхичхов. Баярлаж догдолсон Хэрим маргааш авч явах хувцсаа бэлдэн тольны өмнө эргэлдэх аж.

   ~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~Where stories live. Discover now