(8)

181 30 2
                                    


{Нэг жилийн дараа}

"Хэрим а, Сүнён а! Очоод ээж рүүгээ заавал дүрст дуудлага хийгээрэй! Орсон байраа бас харуулна шүү!"

Хэримийн ээж нүд дүүрэн нулимстай хоёр хүүхдээ харан зогсоно. Хэрим ч мөн нүдэндээ нулимстай ээж рүүгээ харан толгой дохино.
Нэг жилийн хугацаанд Хэрим өөрийгөө өөрчилж, ахынхаа тусламжтайгаар өөрийн гэсэн хобби болон чаддаг зүйлтэй болж чадсан юм. Мөн ахлах сургуулиа гадаадад төгсөж, их сургуулиа Сөүлд төгсөхөөр шийдэн ахтайгаа цуг явж буй нь энэ аж.

Тэдний суух ёстой онгоц удахгүй ниснэ хэмээх зарлалыг сонсон ээждээ нэг нэг тэврүүлээд яарсаар дотогш орцгоолоо. Ээж нь хоёр хүүхэддээ санаа зовж, хурдхан ажлаа зохицуулаад араас нь явахыг туйлын их хүсэж байсан юм.

"За битгий уйлаа! Чамайг уйлаад байхаар ээж дагаж уйлаад байна шт! Хэрим а! Хоёулаа зорилготой явж байгаа штээ!"

Хэрим санаа алдан, нулимсаа нэг нудраад толгой дохив. Сүнён ээжийнхээ Сөүл дэх салбарт дадлагажигчаар орж байгаа юм. Ээж нь өөрийнхөө оронд захирлын хувиар түүнийг явуулхыг хүссэн ч Сүнён эрс эсэргүүцэн бүгдийг доороос эхлүүлмээр байгаагаа хэлсэн аж.

•••

Хаврын уур амьсгал орчихсон, энд тэндгүй интоорийн модны навчис хийснэ. Хэрим сургуулийнхаа гадаа Сүнёноор хүргүүлэн иржээ. Хэрим их л сандран буумааргүй байгаагаа ч хэлээд амжив.

"Хэрим а! Амжилт! Орой гэрт уулзая!'"

"Танд ч бас! Эхний өдөр дажгүй байх байхаа!"

Бие биендээ урам өгөөд тэд салцгаалаа. Хэрим уртаа амьсгаа авчихаад сургуулийнхаа хаалга руу алхаж эхлэв. Тэр өөртөө итгэлтэй байх, өөрийгөө хайрлах талаар өнгөрсөн хугацаанд нэлээн сайн суралцсан.

Хичээлийн тэнхимээ хайж ядан самбар харан зогстол түүний хажууд хэн нэгэн ирээд зогсов. Адилхан анги хайж байж магадгүй гэж бодоод түүнээс асуух гэж хараад зогтусах нь тэр.
Хэрим сандран хаашаа ч хамаагүй гүйгээд явах гэснээ энд ирсэн зорилгоо санаад болилоо.

"Уучлаарай, 2033 тэнхим хаана юм бол?"

"Аан, тэр тэнхим энэ самбар дээр байхгүй ээ! Би яг тийшээ явж байгаа, цугтаа явцгаая!"

Хэрим үл ялиг инээвхийлээд түүнтэй зэрэгцэн алхана. Хэрим түүнээс асуухыг хүссэн зүйл их байгаа харагдана.

"Нэгдүгээр курс уу?"

Хэрим толгой дохитол тэр инээвхийлээд " Би ч адилхан л даа... гэхдээ намрын элсэлтээр орсон юм! А! Намайг Жошуа!"

Хэрим түүний сунгасан гарнаас бариад мөн нэрээ хэллээ. 2033 гэсэн тэнхимийн гадаа ирэн тэд дотогшоо орвол оюутнууд арай бүрэн ирээгүй байгаа бололтой харагдана.
Жошуа Хэримийг цугтаа суухыг эелдгээр асуун Хэрим ч зөвшөөрөн тэд дундуур суух нь тэр.

"Энэ хөөрхөн бүсгүй хэн билээ?"

Хэрим рүү жуумалзангуй Жошуагийн найз бололтой эрэгтэй асуух нь тэр. Хэрим ч мөн танихгүй бололтой харагдана.

"Хэрим а, манай найз Жүн! Харин энэ хөөрхөн бүсгүй Хэрим! Хаврын элсэлтийнх!"

"Таатай байна~ "

Хэрим Жүнтэй танилцан суутал тэнхимийн хаалга хүчтэй савагдан түүний тэгж их харахыг хүсээд байсан нэгэн амьсгаадсаар орж ирэх нь тэр. Хэрим түүнийг хараад гацаж орхив.

"Сынчол аа! Дахиад л ажил дээрээ унтчихсан юмуу?"

   ~ 𝐆𝐄𝐓𝐓𝐈𝐍𝐆 𝐂𝐋𝐎𝐒𝐄𝐑 ~Where stories live. Discover now