Chapter 3 Жигнэмэг~~~

4.2K 240 2
                                    

Хэд хоног өнгөрч Чанёолтой нүүр тулан ярих зориг орон, түүнтэй дахин ярилцаж үзсэн юм. Би одоо ч төлөвлөгөө гэрээ хоёртоо толгой эргэсээр л байлаа. Заримдаа Чанёолтой юу ч болсон даваад гарахад бэлэн мэт байдаг. Гэхдээ ихэнхдээ түүнтэй ярилцах боломж завшаан бүрээс зугтаж явсаар л. Түүний хачин зан нь надад ямар ч тус өгсөнгүй.
Би зөвхөн энэ гэрээ хурдан дуусаасай гэж бодсоор л. Эцэст нь нэг өнөөдөр энэ жүжигийг хийхээр шийдлээ. Түүнээс зугтаад би хаа ч холдоховдээ. Юу ч хийхгүй байх нь харин төлөвлөгөөнд ямар ч ахиц гаргахгүй.

Би завсарлагаанаар түүнтэй юм ярихаар шийдсэн учир хэн нэгэн бүр найзыгаа ч саад болгохгүйн тулд хичээлээ.

Мина: Хаачих гэж байгаан? Бидэнтэй үлдээч *гээд мууран нүдээр гуйлаа

Би тэднээс уучлалт гуйгаад худал шалтаг хэлээд л явчихлаа. Би Чанёолын тухай юу ч хэлсэнгүй, хэрэггүй асуудал үүсэхийн л нэмэр. Тэгээд ч жинхнээсээ болзоонд явахгүй учираас тэдэнд хэлэх шаардлагагүй гэж бодлоо.

Би ангиас гараад түүнийг хайлаа. Би түүнийг хялбархан олчихлоо, арзайсан үсэнд нь л талархая. Түүнлүү очихосоо өмнө үсээ янзлаад, уруулаа илүү улаан харагдуулахаар өнгөллөө. Би Викиг ингэж байхыг нь харсан юм :P
Би: Сайнуу? Чанёол *гээд хажууд нь ирэн баяртайгаар дуу алдан мэндэллээ

Тэр толгойгоо дээш өргөн хараад гялс үсрэн босч ирлээ.

Чанёол: Өө сайнуу *гээд инээмсэглэн хариуллаа

Түүний хоолой. Ийм хүүхэд шиг царайтай хүнээс яаж ийм бүдүүн хоолой гардагийг гайхах юм. Энэ нь надад түүнтэй ярилцахад бүр ч илүү эвгүй сүрдмээр санагдуулж байлаа.

Чанёол хоолойгоо заслаа. Сая нэг л чимээгүй зогсцгоож байсан учираас.

Би: Чи өнөөдөр завтай юу? Хоёулаа хичээлийн дараа бие даалтаа хийх хэрэгтэй байх гэж бодлоо. *гээд гэрэлтсэн хоолойгоор санал тавив*

Тэр амаа багахан жимийсэнээ.

Чанёол: Мм.. Би өнөөдөр амжахгүй байхаа *гээд уучлалт гуйлаа

Миний хуурамч инээмсэглэл, өөртөө итгэх итгэл бүгд алга болчихлоо. Энэ төлөвлөгдөөгүй байсан. Түүнийг татгалзана гэж төсөөлсөн ч үгүй.

Би: Тийм гэжүү? *шивэгнэх*

Нээрээ юу? Өнөөдөр надад зав гаргуулахын тулд түүнд яаж саад болохуу? Энэ уйтгартай амьдралыг нь яаж зогсоох вэ?

Энэ бүх шийдэмгий байдал, зориг маань ямар ч хэрэггүй байсанд урам хугарлаа. Хүчин чармайлт гаргасан ч гэсэн ямар ч нэмэр авчирсангүй. *санаа алдах*

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now