Chapter 12

2.6K 191 0
                                    

Үнэхээр хэцүүхэн урт өдөр болж өнгөрлөө шүү. Амралтын өдрүүд болж байгаа болохоор надад жаахан ч гэсэн амралт гарч ирлээ. Би сургуулиасаа ирээд л залхуутайхан буйдан руу гаа суун зайрмаг идэнгээ зурагт ширтэнэ.

Чанёолын тухай ярьсан зүйлсээсээ болж гэмшсэн сэтгэл минь одоо л дээрдэж байлаа. Би тийм зүйл ярих хэрэггүй л байсан юм гэхдээ л зааз одоо бодохоос ч ядарч байна. Би түүнийг хачин гэж ярьж байгаа хүмүүсээс хамгийн анхных биш ч хамгийн сүүлийнх ч бас биш шүү дээ. Тэгэхээр мартах хэрэгтэй.

Суваг солин ямар нэг дажгүй кино эсвэл хөгжилтэй ТВ программ таараасай гэж бодон суутал миний утас дугарлаа. Үл ойшоосон байдалтай утсаа аван нээлээ.

New message!

??: Сайн уу? Юу байна даа?

"Энэ юун танихгүй дугаар вэ?"

Би: Хэн бэ?

Утсаа тавчихаад ТВ суваг сольж байтал ахиад л утас дугарлаа.

??: Өө уучлаарай, Бэкхён байна.

Бэкхён?

Би хэсэг гацчилхлаа. Бараг зайрмагаа ч унагахаа шахлаа.

Би үл ойлгосон байдалтай түүний мессежийг ахин дахин уншлаа.

Гэхдээ, энэ яалтчгүй түүнээс ирсэн байлаа.

Би түүн рүү юм бичих гэтэл гар бараг л чичирч байлаа. Маш олон асуултууд толгойд эргэлдэнэ. Тэр яаж миний дугаарыг мэддэг юм болоо? Тэр яагаад надруу мессеэ бичэв? Тэр үнэхээр надруу мсж бичихийг хүссэн гэж үү? Эсвэл зүгээр дугаар андуурчихсан юм болов уу? гэж баахан юм бодож байтал дахиад нэг мсж ирлээ.

New message!

Бэкхён: Маргааш завтай юу? Гэж асуух гээд л..

Зүрх зогсочихоо л шахлаа. Завтай юу? Яг яах гэж?

Би гялс бодоод амжлаа. Маргааш хагассайн өдөр учираас төлөвлөсөн юм байхгүй байлаа. Бид найзууд биш шүү дээ бас кафед байхад хэлдэгээ хэлчихсэн. Гэтэл яагаад?

Тэр мэдээж дугаар андуурсан байх ёстой.

Би: Уучлаарай, миний бодлоор чи дугаар андуурсан бололтой. Би Минагийн найз байна аа. Чиний мэддэгээр Каи-д сайн охин.

Тэр миний нэрийг мэддэг үгүйд ч эргэлэж байна. Тийм байж надруу ингээд юм бичэж асууж байгаа нь...? галзуурчихаагүй л бол.

New message!

Бэк: Хаха. Би мэдэж байна аа. Тэгээд завтай үгүйгээ хэлэхгүй юм уу?

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now