Chapter 18

2.7K 192 0
                                    

Арван минутын дараа гэхэд би тэр 3н охиныг даган ороод ирлээ. Барны заал нь жоохон жижиг ч гэсэн хүн бүр тайзны урд талруу овоорон хамтлагийг гарч ирэхийг хүлээнэ. Хүмүүс чанга чанга ярин, дуулж, инээлдэж байх нь улам гэртээ харьмаар санагдуулна. Би эхний дууг нь сонсчихоод л явна гэж зөвшөөрсөн юм.

Миний ойлгосоноор Rolling Buffalo нь гурван гишүүнтэй хамтлаг: Үндсэн рэппэр "Хаппи Вирус" Гол хоолой "D.O" Гол бүжигчин "Макнэ" Гурван залуус, гурван авьяастанууд. Хэдийгээр би тэднийг мэдэхгүй ч маш олон хүмүүс тэднийг харахаар хүлээж байгаа нь гайхмаар юм.

Тоглолт эхлээгүй байгаа болохоор би 00 орохоор явлаа. Түрүүн баахан уйлчихсан болохоор нүүрээ янзлах хэрэгтэй байна. Сормуусны будаг буугаад би бараг л панда шиг харагдаж байгаа байх. Сайхан харагдахгүй нь л ойлгомжтой. Би баахан хүмүүс дундуур яван эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөг хайлаа. Байх шинж атугай тэмдэглэгээ ч алга байсан болохоор би барны текэн дээр зогсох бармен дээр очин асуулаа.

Би: Уучлаарай! Ариун цэврийн өрөө хаанаас олох вэ?
Хөгшин залуу надруу харан хөмсөг зангидан: Юу? гээд шуугиан давж ядан хашгирлаа.

Тэр хүмүүсийн шуугиан, хөгжимнөөс болоод сонсохгүй байгаа бололтой. Би ахин удаанаар чанга хэллээ.

Би: Ариун цэврийн өрөө

Тэр толгой дохиод амандаа нэг юм бувтнаад эхэллээ. Би түүний хэлсэнийг нь сонсож чадаагүй ч заасан зүгрүү нь л харлаа. Түүнийг ярьж дуусахад нь баярлалаа гээд явлаа.
Түүний заасан газар ирвэл шат байлаа. Яаж гарнаа гэж бодсоор залхуутайхан дээш гарлаа. Дээр гараад ирвэл хуучиндуу коридор угтаж авлаа. Хуучины зарлалууд ханаар дүүрэн, хоосон пивоны шилнүүд шалаар дүүрэн, булангууд нь тоосоор дүүржээ. Явж байтал нэг "Staff only" гэсэн тэмдэгтэй хаалга нүдэнд туслаа. Коридорт хүн байгаагүй болохоор би тэмдэгийг нь үл тоон орлоо. Энэ бармений зааж өгсөн газар л юм чинь.

Би түүний хэлсэнийг сонсоогүй болохоор зүүн талын хамгийн эхний хаалгаруу орж үзлээ. Бинго! Энэ 00-ийн өрөө байна. Энэ орой болсон ганц азтай зүйл нь энэ өрөөг олох байлаашдээ. Янзтай л юм. Би 00-ийн хаалганууд өнгөрөөд угаалгын тосгуур дээр очлоо. Бодож байсанчлан царай муутай панда шиг байгаа нь гайхалтай. Сормуусны будаг нүд тойроод харлачихсан, нүдний доогуур хар туяа татаад, цонхийгоод үнэхээр муухай харагдаж байна. Яг мангас шиг, би үнэхээр цочмоор харагдаж байна. Түрүүн хүмүүс надруу хачин хараад байсанд нь гайхах юм алга. Даашинзны минь толбо бодсоноос аймар болчихож. Усаар аргалах гэсэн боловч болсонгүй. Нэгэнт л хувцасаа янзалж чадахгүйгээс хойш зомби шиг царайгаа ч болов засая. Би санаа алдан цүнхнээсээ алчуур гаргаж ирлээ. Би буусан будагаа арилган засах гэж хичээнэ. Арай л дээр болчихлоо. Үсээ дээш шуун боолоо. За болчихлоо муухай ч гэсэн өмнөхөөсөө арай л дээр байна.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now