Chapter 13

2.7K 189 1
                                    

Би юу хийхээ үл мэдэн хуруу гараа оролдоно. Бэкхён бид 2 кафен гадна ширээн дээр уух юмаа хүлээн сууж байлаа.

Би одоо ч юу болоод байгааг ойлгохгүй хэвээр. Бэкхён гол нь яг энд миний өөдөөс хараад сууж байна, гол нь бид 2 хоёулхнаа. Тэр тайванаар Menu-г эргүүлэн харж инээмсэглэн сууна. Би яаж ч хичээсэн түүнээс хараагаа салгаж чадахгүй байлаа. Тэр яг зүүдэнд минь ирсэн мэт л гэрэлтэх шиг болно. Хэрвээ энэ бүхэн хэдхэн долоо хоногийн өмнө болсон бол би бүр итгэж чадахгүй байх байсан. Гэхдээ энэ бүхэн яг жинхэнээсээ болж байна.

Бэкхён намайг харж байгааг минь барьчиихлаа. Би ичин өөр тийш харав. Бид 2-ийн хоорондох уур амьсгал нэг л сонин болчихлоо.

Тэр хоолны цэсээ тавин 2 гараа шанаандаа тулан суулаа.

Бэкхён: Чи надаас яагаад уулзахыг хүссэнийг минь асуулуу?

Би: Ү-ү-үгүй ээ. *би ичэмхийрэн толгой сэгсэрлээ*

Миний хацар улайх нь түүний инээдийг хүргэж байлаа. Тэр надруу бүр нэг тийм сонин байдалаар инээлээ.

"Энэ инээмсэглэл намайг алахнээ."

Бэкхён: Тэгэхээр... Би нарийн шалтгаанаас болоод чамтай уулзахыг хүссэн юм.

Би: Үнэхээр үү?

Тэнэг тэнэг бодолууд толгойд эргэлдэж эхэллээ.

Бэк: Тиймээ. Би энэ тухай олон дахин бодсоны эцэст чамайг л мэднэ гэж бодлоо. Бид хараахан найзууд болоогүй ч гэсэн чамайг сайн хүн гэдэгийг чинь мэдэж байна. Энэ чинь таалагдаж байна.

Би үсээрээ оролдон сандарч эхэллээ. Түүнийг иймэрхүү юм яриад байхаар би яаж тайвширах юм бэ?

Бэк: Би чамд итгэж болно гэж бодож байна.

Би яг үхэх гэж байлаа....

Бэкхён: Яагаад гэвэл би чамаас ту-

Зөөгч ирэхэд Бэкхён гэнэт яриагаа тасалчихлаа. Зөөгч надад juice Бэкхёнд soda өглөө.

Бэкхён: Чамд өөр юм хэрэгтэй юу?

"бодох" "Тиймээ, Ventolin"

Би эелдэгээр толгой сэгсэрэхэд зөөгч буцаад явлаа.

Би цангсан байдалтай juice рүүгээ харлаа. Би шууд л аваад уучихвал жоохон галзуу харагдах байх л даа.

Бэкхён яриагаа эхлэхийн өмнө soda-аа аван багахан уулаа.

Бэкхён: Аан тийм чамаас гуйх туслалцаа байна.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now