Chapter 23

2.6K 177 8
                                    

·•♥•· Чанёолыг урхидах төлөвлөгөө 23-р хэсэг ·•♥•·

Би далайн байцаатай шөлөө уулгүй хараад сууж байлаа. Ходоодонд хоолны дуршил юу ч алга. Түрүүний аквариумд болсон явдалаас болоод одоо болтол бачимдуу, сэтэл зовнисон мэдрэмж байсаар л байна. Одоо зүрхэний хэмнэл энгийн болчихсон байгаа ч Чанёолын нүд рүү харах болгонд буцаж хурдсаад байх юм. Бас энэ үнэхээр онцгүй мэдрэмж төрүүлж байна.

Аквариумнаас гарсанаас хойш би юу ч дугараагүй бас олигтой сайхан үг хэлээгүй. Чанёол намайг айсанаасаа болоод ингэчихлээ гэж бодоод хэд хэдэн удаа хийсэн зүйлдээ уучлалт гуйж, гэмшин явсан.

Чанёол: Би чамайг аквариумнаас ингэж их айдаг гэж мэдсэнгүй. Орохоосоо өмнө хэлэхгүй яасан юм? :/

Би хариулсангүй. Зүгээр л чадсангүй.

Би тэр аквариумнаас айсан юм биш. Эсвэл хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байсаар байна. Хамгийн гол айсан зүйл минь миний цээжинд байх тэр танил биш таагүй мэдрэмж.

Би аягандаа байгаа далайн байцааг харан сууна. Нэгэнт л бидэнд үнэтэй ресторанд орж хооллох хангалттай мөнгө байгаагүй болохоор бид 2 жижиг супермаркетаас шөл худалдаж аван гадаах ширээн дээр нь сууж байна. Цөөхөн ширээ сандалтай ч гадаа сууж байгаа үйлчлүүлэгчдэд хүрэлцэхээр байлаа. Чанёол дуу гарган шөлөө уух ба намайг анзаарахааргүй байлаа. Энэ хачин мэдрэмж байсаар л, би шалаа хажуу тийш тавин санаа алдлаа.

Чанёол: Идэхгүй юмуу?

Би өөр тийш харан, асуултыг нь хайхарсангүй. Яагаад түүнтэй ингэж дуугүй хүн шиг жүжиглээд байгаагаа өөрөө ч мэдэхгүй байна. Тэр сайхан байлгах гэж хичээж байхад. Түүний буруу биш шүүдээ. Эсвэл магадгүй түүний буруу ч байж болно. Тэр намайг тэгж шилрүү шахах хэрэгтэй байсан юмуу? Тэр надруу өдөржингөө тэгж сайханаар инээмсэглэх хэрэгтэй байсан ч юмуу? Тэр зөвхөн миний хажууд байж надад анхаарал тавих хэрэгтэй байсан ч юмуу? Би уруулаа хазаллаа, нөгөө мэдрэмж ахиад л.

Тэр надруу санаа зовсон байдалтай харлаа.

Чанёол: Саяны аквариум явдаг анхны бөгөөд сүүлийн удаах байх болноо, би амлаж байна.

Би дургүйхэн нүдээ эргэлдүүллээ.

Чимээгүй байдал сонин бас тухгүй байлаа. Чанёол юмаа идэхээ болин ширээ тогшин юу хийх ёстойгоо үл мэдэн сууна. Үл мэдэгдэх шалтгаанаар чи түүнийг үл тоосон байдалтай харна. Өглөө л чи инээд алдсан жаргалтай байсан. Харин одоо... Түүний эерэг байдал нь мянган милийн цаана үлдчихсэн мэт. Тэр чиний аяга харвал ерөөсөө ам хүрээгүй байлаа. Тэр уруулаа хазан юу буруу хийсэнээ ахин дахин бодно. Чи уул нь аквариумд сэтгэл нь хөдөлсөн харагдсан. Бас түүнээс далайн залхагны зураг авахыг хүссэн. Тэгээд юу нь асуудал болчихов? Түүнийг юу ингэж гонсойлгосоныг үнэхээр мэдэхгүй байна. Чанёол санаа алдлаа. Тэр чамд сайхан төрсөн өдөр авчирахыг хүссэн ч талаар болчихлоо. Нэгт, тэр өнөөдөр гэдэгийг нь мэдээгүй. Хоёрт, тэр юу ч төлөвлөөгүй. Гураьт, тэр мөнгөгүй байсан. Дөрөвт, ямар нэг шалтгаанаас болоод чамайг уурлуулчихлаа. Сайн байна Чанёол, маш сайн...

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now