Chapter 31

2.6K 162 10
                                    

·•♥•· Чанёолыг урхидах төлөвлөгөө 31-р хэсэг ·•♥•·

Орчуулгын өгүүллэг (Чанёол, Каи, би, romance, school life)


Би улаан гэрэлт тоотой сэрүүлэгтэй цагаа унтраан эвшээлээ. Энэ дэлхийтэй нүүр тулах цаг боллоо.

Би үглэсээр орноосоо өндийн бослоо, өнөөдөр сургуульдаа явалгүй зөөлөн дэрэн дээрээ хашигдчихмаар л байна.

Би бэлэн биш байна. Өнөөдөр болох зүйлсд хараахан, одоохондоо. Каи-н угтаж авах царай, миний бүтэлгүйтэл хоёр энэ бүхнээс зугтах хангалттай шалтаг болж байна.

Өнгөрсөн шөнө үнэхээр аймшигтай байсан. Бараг унтах гэхээр л энэ бодол санаа намайг сэрээчихээд л. Өнгөрсөн шөнийн турш Каи, гэрээ бас Чанёолын тухай бодолууд эргэлдсэн. Би гацчихсан. Тэгээд ядарсан. Энэ бүх хүчин чармайтлын дараа Чанёолын үгүй гэж хэлсэн нь яг намайг занганд л унагачих шиг боллоо. Нөхцөл байдалыг яаж ч хичээн өөрчлөхийг хүссэн ч хариулт нь нэг л байсан юм.

Нэг санаа алдан багахан энерги ороод залхуутайхан угаалгын өрөөрүүгээ чиглэлээ. Би жижигхэн ухаалаг төлөвлөгөө төсөөлөн бодохыг хичээнэ. Энэ бүхний түлхүүр нь тэр зураг. Үүнээс л салж чадвал би чөлөөтэй болно. Гэвч харамсалтай нь гол асуудал Каи байлаа. Эхлээд түүний утсыг гялсхан хулгайлах нь гайхалтай санагдсан ч сайн бодвол, тийм биш юм байна. Энэ чинь боломжгүй, бодитоор сэтгээ. Тэр чинь ханаа ч юу ч хийж байсан хамаагүй утсандаа наалдчихсан байдаг хүмүүсийн нэг шүү дээ. Түүний тэр утасыг нь авах боломжгүй ч гэж хэж болно. Хоёр дахь төлөвлөгөө бол зурагийг худалдаж авах. Энэ нь хэтрүүлсэн юм шиг болох гээд байдаг, бас намайг ямар аргаа ядсан залхуутай охин бэ гэдэгийг харуулна тэгээд ч Каи зургыг тийм ч амар устгахгүй учир нь би Чанёолтой үерхээгүй. Тэр өөдгүй зан гаргаж хэмжээлшгүй их зүйл нэхнэлдээ (мөнгө ч бай юу ч бай) тэгэхээр үлдсэн сонголт нь Чанёолоос өөр юу ч алга. Мэдээж, би үүнийг хийж чадахгүй ч, өчигдөрийн явдалыг ахин бодож үзлээ. Тэр магадгүй буруу сонсчихсон юм боловуу? Эсвэл зүгээр л тоглож байсан юм боловуу? Магадгүй тэр надад сайн хэрнээ- ...ааах. Болих хэрэгтэй. Итгэ л дээ. Чанёол надад сайн биш, ингээд бүх зүйл дууссан. Бас би түүнийг зовоохгүй. Энэ чинь би аргаа барсан гэсэн үг биш шүүдээ, эсвэл тийм юмуу?

Зүгээрдээ, тийм л байна биз.

Сургуулийн коридорт ердөө тавхан алхамын цаана хамгийн шилдэг элэглэгч чөтгөр зогсож байна. Жуумалзсан инээд, хорон харц нь миний уянгын явдлыг сонсоход бэлэн болчихсон зогсож байгаа нь, мэдээж Каи.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now