Chapter 27

2.4K 155 1
                                    

·•♥•· Чанёолыг урхидах төлөвлөгөө 27-р хэсэг ·•♥•·

Чанёол формны кирмагаа сандрангуй ухан, гэрийн түлхүүрээ хайна. Эд нар яг чухал мөчид хааччихдаг байна аа? Тэр надруу харлаа, тэр түрүүнээс хойш л гайхан намайг үнэхээр яваад байгаа үгүйг шалган харна. Чанёол халаасандаа бүр гүн ухан хайв. Түүнд түлхүүр нь яг одоо үнэхээр их хэрэгтэй байна.

Чанёол анх удаа л гэртээ охин дагуулж ирж байна. Мэдээж, зүгээр л хичээл бэлдэх гэж л дээ. Гэхдээ л чи тэгсэн ч охин шүү дээ бас гэр лүү орох гэж байдаг. Чанёол тийм гаж нэгэн биш ч гэлээ түүнд хачин бодол орж ирээгүй гэвэл худлаа болно. Мэдээж тэр энэ тухай бодсон л доо. Та 2 одоо хүүхэд биш шүү дээ хэдий найзууд ч гэсэн эрүүл өсч бойжиж буй хүмүүс гэдэгийг мартаж болохгүй. Баахан юм бодсоноос болоод гар нь бүр хөлсөрхчихлөө. Тэр сайн тайвшираад түлхүүрээ хайх хэрэгтэй.

Түүнийг энд ирэе гэхэд нь Чанёол их юм бодолгүйгээр тухайн нөхцөл байдалаас болоод зөвшөөрчихсөн. Зүгээр л за гэчихсэн. Тэр номын сангаас дээр гэж бодсондоо биш зүгээр л түүнийг дагуулаад явахыг хүссэн. Түүний за гэж хэлсэн учир нь түүнд боломж болох учираас. Каи-н найз охин миний гэрт ирэхийг хүслээ гэж үү? Зүгээрээ, ирэг л дээ. Бид найзууд юм чинь түүнийг гэртээ авчирахад юу нь буруу байхав, тийм биз? Хэдий бид тийм ч сайн найзууд биш ч бидний харилцааг тодорхойлж болох боломж ч юм билүү.

Чанёол Каи та 2ын хооронд ямар нэг зүйл байгааг гадарлаж байлаа. Ямар нэг чухал зүйлээс болоод л чи тэгж бухимдсан харагдсан байж таараа. Гэхдээ Чанёол бүх зүйл зүгээр тухай асуухын оронд зүгээр л юу ч анзаараагүй мэт жүжиглэсэн. Каитай холбоотой юм чинь сайнгүй зүйл л байж таараа. Тэр чамд тус болж чадахгүй байхад Каи шиг тэнэгээр яахав л гэж бодсон юм. Хувь тавьлан ч бай юу ч бай түүнтэй хамт цагийг өнгөрүүлнэ гэдэг маш том аз бас Каи та 2-н харилцааг хадгалж үлдэхийн төлөө тэнд үлдэнэ гэдэг тэнэг хэрэг.

Би: Чи түлхүүрээ мартчихсан юмуу? *гэх асуулт дуугүй байдлыг эвдлээ*

Чанёол гэнэт бодлоосоо сэргэн чамруу хараад толгой сэгсэрлээ.

Чанёол: Үгүй ээ! Би... Хмм.. Энд л хаа нэгтээ байх ёстой. *гээд цүнхээ ухаж эхэллээ*

Би чимээгүй толгой дохин буцааад доош харан зогслоо.

Магадгүй энд ирэх тийм ч сайхан санаа биш байсан байх. Мэдээж, тэр үед үнэхээр төгс төлөвлөгөө шиг санагдсан. Би тэр хуурамч романсыг олны нүдэн дээр үзүүлж эвгүй байдалд орохоос сэргийлэн ирсэн бас энэ бүхний тэргүүнд байгаа Каи-с зайлсхийж. Энэ яг л нэг сумаар 2 туулай буудахтай адил. Гэхдээ одоо энд Чанёолын хаалганы урд зогсож байх минь миний шийдвэрийг няцааж эхэлж байх шиг байна. Би тэр үгийг хэлэхдээ бэлэн биш байх шиг байна. Би одоохондоо яг жинхэнээсээ түүнд сайн болоогүй ч, хийх ёстой л бол хийх ёстой, гэдэг бодол намайг айлгаж байна. Хамгийн сүүлд яг жилийн өмнө хэн нэгэнд зөвшөөрсөн ч шархлаад л дууссан. Гэхдээ би Чанёолд жинхнээсээ дурлаагүй болохоор энэ удаад өөр байх болно гэж өөртөө итгүүлж байлаа. Гэхдээ энэ тийм ч амар зүйл биш. Харамсалтай нь, би энд байна: Гаргасан шийдэвэрээ барьж авах хэрэгтэй. Би зоригтой охин болж түүнээс асуух гэж байна. Хялбархан бас энгийн. Тиймээ, бүх зүйл зүгээр. Бас Каи-н хэлдэг зөв тэр амархан байх болно. Хэдий намайг хэлэхэд гэнэтийн бас аймшигтай хуурамч байх ч тэр зөвшөөрөх байх. Тэгэх л ёстой. Үгүй бол би буудаад унагачих байхаа.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now