Chapter 4 Чанёол..? Каи...? Бэкхён..?

4.5K 244 1
                                    

Өнөөдрийн тухай бодон алхаж явахад Сөүлд аажмаар харанхуй болж байлаа. Хэдий миний бодож байсан шиг биш байсан ч би сэтгэл хангалуун байв.

Би түрүүний жигнэмэгний явдалаас болж шоконд орсон хэвээр байгаа ч бас бага зэрэг хөгжилтэй байсан шүү. Энэний дараа ядаж Чанёол жаахан амаа нээн асуулт асууж бас сэтгэл санааг минь хөнглөхийхн тулд тоглоом наргиа хийгээд л. Энэ залуу үнэхээр сонин юмаа бас хоол бол түүнд барих нэг зэвсэг болж өгч болох юм. Магадгүй маргааш ч бас би түүнд жигнэмэг авчирч оноо авах хэрэгтэй юу? Тиймээ энэ санаа сайхан сонсогдож байна. Түүний хажууд арай чөлөөтэй байх нь баярламаар зүйл юм. Энэ хэдэн өдөртөө эсвэл бүр долоо хоногийн дотор түүнийг найз залуугаа болгон авах боломжтой болж байна. Би итгэлтэйгээр толгой дохин өөр зүйлийн тухай бодож эхэлж байхад хэн нэгэн миний нэрийг дуудлаа. Эргээд харахад

Каи.

Каи: Хөөе намайг хүлээгээч! *гээд гудамж дүүрэн ориллоо

Би мөрөө хавчин үл тоогоод цааш алхлаа. Хэдхэн алхсаны дараа түүний хойно гүйн ирэх сонсогдох нь тэр.

Каи: Яаа намайг хүлээгээч гэхийг сонссонгүй юу? *гээд гүйцэж ирэн амьсгаагаа дарангаа хэллээ.

Би: Өө уучлаарай харсангүй.

Каи ёжтой инээн:

Чи хаачиж яваам? Эмэгтэй хүнд арай л оройтохгүй юу? *дагаж алхангаа асуух*

Би: Чамаас л хол байвал.

Илүү хурдан алхахад тэр дагаад л алхаагаа хурдасгалаа.

Каи: Чанёол та 2 хэр байнадаа? *инээх*

*Санаа алдах* цаг үргэлж түүний тухай ярих юмаа, үгүй гэж үү? хэмээн бодоод:

Бүх зүйл сайн байгаа яг төлөвлөгөөний дагуу. *гээд ямар ч нүүрний хувиралгүйгээр хэллээ

Каи: Чи ч нарийн тооцоотой эмэгтэй юмаа. *гээд гайхсан өнгөөр тохуу хийн надад хэллээ

Би ч түүнийг цохиод авав.

Би: Битгий ийм юм ярь л даа T.T

Чамайг шоолох ч түүнд таатай санагдан тэр инээд алдана.

Би хэсэг дуугүй алхлаа. Дараачийн гудманд хүрэх гэж байтал хэн нэгэнтэй мөргөлдчихлөө. Сандран хойш хэд алхаад нөгөө хүнд хандан:

Би: Намайг үнэхээр уучлаарай.

*Өө би ямар болхи юм бэ Т.Т*

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now