Chapter 35

2.3K 159 11
                                    

·•♥•· Чанёолыг урхидах төлөвлөгөө 35-р хэсэг ·•♥•·

~~~~~~

Пүрэв гаригийн өглөө байсан юм. Урьдийнхаасаа илүү нар гийж байлаа.

Өглөө сэрсэнээс хойш сэтгэл санаа сайхан байна.

Тэгэхээр энэ хайрын мэдрэмж үү? Догдлол, инээмсэглэл нүүрэнд тодорч. Нялуун бас тодорхойлох боломжгүй мэдрэмж. Энэ хэрвээ мөн бол төгс байна. Надад таалагдаж байна, энэ мэдрэмж таалагдаж байна. Даруухан үнсэлт, галзуу юм шиг инээд, утгагүй наргианууд, хэн нэгний гар, хэн нэгний намайг харах тэр харц. Бүгд таалагдаж байна.

Гэхдээ надад таалагдах энэ бүхэн хамгийн сайхан, үнэхээр сайхан энэ бүгд өөрчлөлтийн мэдрэмж.

Учир нь юу гээч? Удаан хүлээсэн шуурга хэзээ ч гараагүй юм. Уу Сэхүн сүрдүүлж чадах ч юу ч хийгээгүй. Хэдийгээр болзоо бодсоноос эсэргээрээ болсон ч, хэдийгээр би түүний үгийг дагаагүй ч, байдлыг муутгасан ч юу ч болсонгүй. Ямар ч өгүүлбэр, ямар ч шийтгэл, ямар ч шинэ заналхийлэл гарсангүй. Сэхүн юу ч хийсэнгүй.

Би харих замдаа Чанёолд эгээтэй л хачин мсж биччихээгүй. Энэ тааруухан бас шудрага биш хэрэг гэдэгийг би мэдэж байгаа. Сэхүний тэр сүрдүүлгэ байсан ч бай үгүй ч бай, эрт орой хэзээ нэгэн цагт Чанёол мэдэж, би харамсах болно. Гэхдээ одоо бол би зөв зүйлийг хийхэд хэтэрхий дорой, хэтэрхий хувиа бодсон, хэтэрхий хашигдмал, хэтэрхий тэнэг байна. Би ч бас бяцхан аз жаргалыг мэдрэх ёстой биздээ.

Гэхдээ Сэхүн хэзээ бүгдийг хэлж миний зүрхийг хэдэн сая ширхэг хувааж хаях бол гэдэг түгшүүртэй байлаа. Гэм буруутай байна гэдэг таагүй мэдрэмж дагуулдаг гэхдээ хүлээх, хүлээх.... хамгийн муу зүйл. Хэр удаан ингэж байхыг мэдэхгүй байна. Хүлээнэ, зүгээр л хүлээнэ. Салалтын мсжийг. Ууртайхан дуудлагыг. Ер нь юуг ч бай.

Цаг мөчүүд өнгөрөн одно.

Хоног өдөрүүд ч өнгөрнө.

Бараг долоо хоног өнгөрлөө.

Ямар ч ууртай дуудлага алга. Ямар ч салалтын мсж алга. Зөвхөн өдрөөс өдөрт улам их дуралж бас намайг ч татаж байгаа Чанёол л байна. Тэр мэдээгүй. Сэхүн ч түүнд хэлээгүй. Магадгүй хэзээ ч үгүй байх.

Чөлөөлөгдөнө гэдэг үг ч миний энэ байдалыг үгүй хийхгүй бололтой. Чанёолыг жаахан ч гэсэн энэ байдалаар нь байлгах, энэ бүх хачин байдалыг түрхэн ч болтугай аргалах бодол л үүнээс илүү байна.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now