Chapter 19

2.9K 196 0
                                    

·•♥•· Чанёолыг урхидах төлөвлөгөө 19-р хэсэг ·•♥•·

D.O: Чи чинь сая яачихваа, Чанёол? *гээд Кёнсүү хаалга хүчтэй саван орж ирээд бага зэрэг уурласан шинжтэй асуулаа.
Энэ оройны тоглолт бүр мөсөн сү-йр-сэн, Чанёолын ачаар.
Бүх зүйл сайн үргэлжилж байсан. Хүмүүс ч дуртай байж хамтлаг маань ч бас тоглолтоо сайн үзүүлж байсан. Гэхдээ тийм ч сайн дууссангүй... Энэ тэнэг хүүхэд ямар ч шалтгаангүй микрофоноо унагаад зогсоогүй тайзан дээрээс зугтах хүртэл бүх зүйл хэвийн байсан. Яагаад? Хэн ч мэдэхгүй байна. Түүнийг л хүлээх нь....

Чанёол санаа алдан өрөөний хана даган суулаа. Тэд түүнээс л болж концертоо цуцалсан. Энэ бүгд алдаа байсан, түүний буруугаас болж. Түүний хийсэн зүйл нь үнэхээр тэнэг бас хувиа хичээсэн үйлдэл
байсан. Гэхдээ энэ түүний асуудлын өчүүхэн хэсэг нь. Гол толгойны өвчин нь чи л байлаа.

D.O: Хариулахгүй юмуу??

Анх удаа л ийм зүйл тохиолдож байна. Чанёол гараараа нүүрээ даран түрүүний болсон явдалыг дахин бодон D.O-г ч үл тооно. Чи тэнд юу хийж байсан юм бэ?

°°Болсон явдал°°

Тэр чамруу хараад удалгүй гэнэт хэн нэгэн түүний гэдэс рүү чангаар цохьсон мэт сонин болоод явчихав. Тэр бүр шоконд орчихлоо. Намайг тэнд байна гэж таамаглаачгүй биз.

Тэгээд үү? Юу болсон бэ гэжүү? Тэр зүгээр л юу ч хэлэлгүйгээр ямар ч тайлбаргүйгээр гүйгээд явчихсан. Зүгээр л хулчгар хүн шиг.

Хоёр гишүүн нь түүнийг шалгаана.

Сэхүн толгой сэгсрэн: Чанёол, миний бодлоор бид үүнд тайлбар авах хэрэгтэй л байх.

Чанёол санаа алдан сууна. Тэднийг ингэж хараад байгаад багахан уур хүрнэ тэд яг л тэрслүү хүүхдээ загнаж байгаа эцэг эх шиг байна. Гэхдээ энэ өнөө оройны бүтэлгүйтэлээс ч илүү санаа зовоосон зүйл.

Чанёол: Би.... Би сургуулийнхаа нэг хүүхдийг харсан. *гээд сөөнгөдүү бүдэг хоолойгоор хэллээ*

Чанёолын тэр үгийг сонсоод тэр 2 хэсэг гайхан зогслоо.

Сэхүн D.O 2 гэнэтхэн түгшиж эхэллээ, хэцүүхэн л санагдаж байв.

Сэхүн: С-су-сургууль ааа?

D.O: Хүлээгээрэй... Чи итгэлтэй байна уу? *түүнийг буруу харсан байгаасай гэж найдан ахин лавшруулан асуулаа*

Чанёол санаа алдан нүдээ эргэлдүүллээ.

Чанёол: Тйимээ, мөн.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now