Chapter 28

2.4K 144 3
                                    

·•♥•· Чанёолыг урхидах төлөвлөгөө 28-р хэсэг ·•♥•·

Сэхүн цээжрүүгээ үзгээр хатган орилоход Чанёол тэсгэл алдан ширээгээ эргүүлээд шидчихмээр санагдаж байлаа. Үнэхээр аргаа барсан ч хүлээх хэрэгтэй. Тэр тайван бас соёлтой байх хэрэгтэй. Учир нь эмэгтэйй хүнтэй хамт байна шүү дээ.

Чанёол: Чамд өөр хийх юм алга уу, Сэхүн? *гээд англи хэлний номноосоо нүдээ салгаад түүн рүү хүйтнээр харан шүд зуун асуулаа*

Хамгийн тайванаараа байх гэж хичээвч Сэхүний ядаргаатай инээмсэглэл нь үнэхээр хэцүү байна. Тэр ийм байдалтайгаа бүр 20 минут тэнд гацлаа Чанёол сүүлдээ бүр энэ царайг нь дэлхийгээс тонилгочих юмсан гэж бодно. Сэхүн толгой сэгсрэн ёжтойгоор инээнэ.

Сэхүн: Үгүй ээ.

Чанёол бараг хамраасаа уур савсуулан бухимдалтайгаар номын хуудсаа эргүүллээ. Тэр үүнд нь бүр баясж байгаа байх. Уур амьсгал үнэхээр тухгүй бас хачин байлаа. Чанёол бид 2 хичээлээ хийх гэж аль байдагаараа хичээнэ. Даанч Сэхүн энэ байдалыг нураан анхаарч чадахгүй байдалд хүргэнэ. Сэхүн ширээний өнцөг дээр суучихаад бид 2ийг ээлжлэн харна. Түүнд энд хийх зүйл байхгүй ч гэсэн энд байсаар л. Өө тийн бас намайг ширтээд байгаа нь үнэхээр хачин байна. Харин Чанёол Сэхүнийг өөрөө ойлгоод гарчих байх гэж хүлээнэ.

Чанёол: Итгэлтэй байна уу? Үнэхээр итгэлтэй байна уу?

Тэр хаалга руу толгойгоороо дохин "эндээс гараад өгөөч" гэсэн харцаар харахад Сэхүн толгой сэгсэрсээр л.

Сэхүн: Мэдээж. Бас надруу битгий тэгж хараад бай, намайг тавгүйтүүлээд байна.

Би юу хийхээ мэдэж ядан нэг өгүүлбэрээ байн байн уншина. Гэрээтэй холбоотой юу ч хийж чадахгүйнэ л дээ. Бараг энэний оронд номын сан нь дээр байжээ. Ингэж хачин ширтээд байхаар би юу хийх юм бэ....

Сэхүн: Би чиний тухай олон удаа сонсож байсан.*гээд гэнэт миний анхаарлыг татан шанаагаа тулан суугаад хэллээ*

Чанёолын зүрх эгээтэй амаар нь гарчихсангүй. Өө бүрхан минь, одоо бас юу вэ? Би номноосоо нүдээ салган түүний зүг гайхсан харцаар харлаа. Чанёол үнэхээр миний тухай ярьсан гэж үү?

Би: Тийм гэж үү?

Сэхүн толгой дохин: Тиймээ. Чанёол байнга л ярьдаг.

Чанёол: Сэхүн! *гээд хөмсөг зангидан хэллээ*

Сэхүн: Түүний зөв байжээ, чи үнэхээр хөөрхөн юм.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now