Chapter 15 ~ Үдэшлэг

2.8K 186 0
                                    

Би: Чи надаас зугтаад байгаа юмуу, Пак Чанёол? *гээд би хоёр гараараа ширээ тулан асуулаа*

Удалгүй багш надад багахан завсарлагаа өгөн, би түүнтэй ярилцахаар шийдлээ. Дахиж л хүлээж чадахгүй нь.

Тэр надаас иймэрхүү байдалтай бултсаар 7 хоног өнгөрлөө. Тэгэхээр надаас зугтаад байгаа нь тодорхой. Анхандаа би түүнийг үнэхээр завгүй байна л гэж бодсон. Гэхдээ удалгүй тэр надаас зайгаа бариад байгааг ойлгосон ч яагаад гэдэгийг нь ойлгохгүй байлаа. Би түүнтэй олон удаа ярилцах гэж оролдсон ч яаж ч чадаагүй. Тэр үргэлж л өөр нэг хийх зүйлтэй гэж шалтаг гаргана.

Чанёол надаас зугтаад байгаа ч би юу ч хийж чадахгүй байна. Тиймээс л би өнөөдөр үүнийг нэг тийш нь шийдэхийг хүслээ.

Чанёол: Юу? *гээд надруу толгой сэгсрэн хариуллаа*

Тэр гайхсан царай гарган юу ч болоогүй мэт жүжиглэлээ. Би элгээ тэврэн түүн лүү харан зогсоно.

Би: Би сохор, тэнэг биш гэдэгийг мэдэж байгаа биздээ!!

Хэн ч ингэж надаас зайгаа барьж байгаагүй болохоор надад үнэхээр хэцүү байлаа. Тэр тусмаа Чанёол шиг нэгэн. Тэр үргэлж л надтай нөхөрсөг байдаг гэтэл яагаад гэнэт ингээд байгаа юм болоо?

Тэр шилээ янзлан миний харцнаас зугтаана.

Чанёол: Би чиний юу яриад байгааг ойлгохгүй байна? *гээд тоохгүй янзтай ширээн дээр байгаа цааснуудаар оролдонгоо хэллээ*

Хмм. Би түүний нэг ч үгэнд итгэхгүй байна. Алиалагч шиг худлаа жүжиглэж байгаа чинь надад үйлчилэхгүй.

Би нүдээ эргэлдүүлэн дургүйцсэн байдалтай инээмхийлэв.

Би: Тийм гэж үү?

Чанёолын энэ урам хугармаар зан ааш нь миний уурыг хүргэж байлаа. Тэр юу нь болохгүй болчихоод зугтаад байгаагаа хэлж болдоггүй л юм байхдаа? Энэ нь арай амар биш гэж үү!

Би: Чи яагаад ингээлд байгаа юм бэ? Би ямар нэг зүйл буруу хийгээ юу? *гээд түүний нүдрүү нь харж байгаад амсуулаа*

Чанёол: Үгүй ээ.

Би: Тэгээд? Ямар нэгэн зүйл болсон юмуу?

Чанёол: Үгүй ээ... *Тэр нөгөө цаасаараа оролдсоор л амандаа шивнэх шахуу хэлнэ*

Худалч.

Би: Тэгээд яасан юм бэ??

Чанёол: Юу ч биш! *гээд гэнэт миний үгийг таслан, ширээгээ цохин миний нүд рүү харан хэллээ*

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now