Chapter 30

2.5K 165 7
                                    

·•♥•· Чанёолыг урхидах төлөвлөгөө 30-р хэсэг ·•♥•·

Орчуулгын өгүүллэг (Чанёол, Каи, би, romance, school life)




Зүрх зогсчих мэт.

Би: Аан...

Би юу гэж хариу хэлэхээ үл мэдэн хөмсөг зангидлаа. Чанёол би ч бас гэж хэлсэнгүй гэж үү? Би хэлж мэдэмгүй амьсгаагаа даран, халуу шатсан хацраа тайвширан дарахыг оролдоно. Үүнд ойлгомжтой тайлбар байх хэрэгтэй биздээ. Учир нь ямарч мэдрэмж төрөхгүй байна. Би түүнд гологдхооргүй шдээ. Гэтэл яагаад, яагаад үгүй гэж? Юу нь буруу болчихсон, хаана нь буруу зүйл хийчихсэн, бас түүний хариултанд ямарч тайлбар алга байгаад миний бүр толгой эргэж байна. Энэ бүх хамтдаа өнгөрүүлсэн мөч, энэ бүх инээд бас инээмсэглэл, хөгжилдөөн наргиан гээд энэ бүгдийн дараа тэр надад сайн болно гэж бодсон. Яагаад?

Гэхдээ, хүлээгээрэй....

Тэр магадгүй өөр зүйл нэмж хэлэх байх.

Тийм үү?

Энэ бүхэн ингэж дуусах ёсгүй.

Би иймэрхүү зүйл бодож санаагаа амраагаад, санаа алдан инээмсэглэлээ. Тиймээ, тэр яалтчгүй л өөр зүйл хэлэх ёстой. Надад тэгж санагдаад байна. Төлөвлөгөө нурсаныг тайлах ганц оновчтой зүйл тэр л байна. Тиймээс би түүний хэлэх ямар нэг ид шидтэй гэмээр үгсийг хүлээнэ. Магадгүй тэр "Би чамд сайн биш, харин хайртай..." гэдэг ч юмуу тиймэрхүү романтик нялуун ишлэлүүд хэрэглэх гэж байгаа байх. Тэр миний гарнаас зөөлөн бариад өөдөөс инээмсэглэх болно. Тэр дур булаам инээмсэглэл тодруулаад надаас ичин, надаас мэдрэх мэдрэмжиндээ дарагдах болно. Хийлийн ая эгшиглэнэ. Удаашруулсан бичлэг мэт. Чанёол надаас үерхэе гэж гуйн бүх гэрээ дуусгавар болох болно. Бүх зүйл болох ёстойгоороо болно.

Би инээмсэглэн түүнийг хүлээлээ. Ямар нэг зүйлийн төлөө. Түүний нүд нь гялалзан надад өөрийн мэдрэмжийн тухай хэлэх байх гэж би хүлээн тэнэг юм шиг л түүн рүү ширтэнэ. Би аврагдах гарц хайн л тэр байх.

Гэвч Чанёолын энэ байдал огт өөрчлөгдсөнгүй. Тэр урт хуруунуудаа аяганы бариулаас барьчихсан тэр зүг рүүгээ ширтэн миний харцнаас зугтана. Жаахан л хүлээх хэрэгтэй байх, түүнд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөх хугацаа хэрэгтэй байх. Тэр энэ бүхнийг нягтлан бодоход зүгээр шүү дээ. Гэхдээ миний бодол, энэ бүх байдал минут минутаар өөрчлөгдөж байна.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now