Chapter 14

2.8K 172 0
                                    

Удалгүй Чанёол гэртээ ирлээ, тэр хэнтэй ч мэндлэлгүй дуугүйхэн өрөөндөө оров. Тэр цүнхээ шидчихээд дээгүүрх формоо тайлан орон дээрээ дээшээ харан хэвтлээ. Түүний толгойнд яг одоо олон бодол эргэлдэнэ.

Диу: Чи зүгээр үү, Ёоллие? *гээд Диу санаа зовсон байдалтай хаалганы цаанаас асуулаа*

Чанёол хэнтэй ч дугаралгүй орж ирээд өрөөгөө түгжчихсэн нь үнэхээр хэвийн бус зүйл.

Тэр гараа духан дээрээ тавиад юу хэлэхээ үнэхээр үл мэдэн хэвтэнэ. Тэр зүгээр боловуу?

Чанёол: Тиймээ би зүгээр *гээд дуу муутайхан хариуллаа*

Диу гайхсан ч хүчлэхийг хүссэнгүй. Хэн нэгэн ганцаараа байхыг хүссэн бололтой. Түүнийг арай дээрдсэнийх нь дараа ирсэн нь дээр гэж бодоод явлаа.

Тэр тавгүйтсэн байдалтайгаар таазруу ширтэнэ. Тэр тавгүйтэл чамаас болж. Түүний мэдрэх сонин мэдрэмжээс болж. Чиний тухай ямар нэгэн зүйл. Яг юу гэдэгийг нь мэдэхгүй юм. Чиний гаргадаг үйлдлүүд үнэхээр санаанд оромгүй бас түүнийг цочроом. Яг л дээхэн үеийнх шиг. Ямар охин гэхээр эрэгтэй хүний гуяан дээр гараа тавиад байдаг байнаа. Үнэхээр? Зорилготой ч бай үгүй ч бай, тоглох гэж тэгсэн ч бай ямар ч байсан хамаа алга гэж бодон толгойгоо сэгсрэнэ. Тэр аажмаар цонхруу харлаа. Аль хэдийн гэгээ тасран орой болсон байх ба хотын төвийн гэрэл харагдана. Тэр чиний тухай бодсоор орой болгосныг мэдлээ. Зөвхөн бие даалтын тухай биш. Бас энэ тийм ч сайн зүйл биш. Бүх зүйл нь. Тэр чинь найз залуутай шдээ эсвэл... Тэгсэн ч түүний тухай бодсоор л. Чанёол хагассайн өдөр харсан зүйлээ мартаж чадахгүй байлаа. Тэр өдөр түүний толгойд зурагдсан пянз шиг ахин ахин эргэлдсээр л. Мөн чиний ярьж байсан залууг түүнийг гэж бодно. Тэр өөрт нь ядаж л найз шигээ ханддагт баярлаж байлаа. Гэхдээ яг гүндээ тийм ч сайхан санагдахгүй байгаа нь илт. Чанёол санаа алдан орон дээрээ суулаа. Энэ тэр хайр мэт нь биш байх. Энэ тийм ч амар зүйл биш шүү дээ. Гэхдээ л түүний тухай бодолоос салж чадахгүй юм. Зүгээр л... төөрч будилсан байх. Түүнтэй байхдаа өөр болчихдогоо л мэдэж байна. Тэр номын санд хэзээ ч хэн нэгэн охинтой хамт суух гэж ирж байгаагүй. Тэр түүний үнэртэй усыг үнэртээд хэзээ ч байгаагүй сонин байдалд орж, өөр залуутай явж байхыг нь хараад хэзээ ч байгаагүй сонин байдалаар уурлана.Эдгээр зүйлс үнэхээр ярвигтай юм. Би босоод Сэхүн Диу 2-оос асуух хэрэгтэй юм боловуу. Эсвэл үгүй юу. Магадгүй энэ бүхэн миний л бодол байх. Цаг хугацаа өнгөрөхөд мартчих байх. Ганц итгэлтэй байгаа зүйл нь тэр чамаас зайлсхийх болсон. Яагаад гэвэл энэ бүх ойлгомжгүй мэдрэмжээс болж бас чиний сайн гэх залуугаас болж. Үүнд дургүй байгаа болохоор л тэр.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now