Chapter 32

2.5K 150 11
                                    

·•♥•· Чанёолыг урхидах төлөвлөгөө 32-р хэсэг ·•♥•·

Чанёолтой болзох нь бодож байсанаас ч илүү болж байна.

Түүний хошигнол нь илүү нялуун болж, инээмсэглэхдээ түүний нүд нь улам ихээр гялалзан түүний нүдийг харах болгонд түүнтэй цагийг өнгөрүүлэх бүр улам их хүнд хэцүү санагдаж байна. Энэ бүхэн хайр ч бай юу ч бай түүнийг баяртай болгож байна. Хайр хүмүүсийг гэрэлтүүлдэг гэдэг, Чанёол тодоор гялалзаж байна (харамсалтай нь).

Чанёол жаргалтай хүүхэд шиг байхаас гадна анхаарал хэрэгтэй жаалхүү шиг байна. Бас тэр надтай байхгүй байгаа үедээ байнга л мессеж илгээн анхаарал хүснэ. Зарим хүмүүс үүнийг дарамт гэж магадгүй ч, Чанёолд бол "хайрын халамж" гэх нь илүү дээр санагддаг. Тэр миний дугаарыг авсанаас хойш "хайрын халамж" гэх бөөн мессежүүдээр л булагдах болсон. Цаг хэд болж байсан ч хамаагүй, Чанёол надруу үргэлж л ямар нэг мессеж явуулж байдаг.

Эхэндээ надад хөөрхөн санагддаг байсан. Түүний өдрийг сайхан өнгөрүүлээрэй, сайхан амраарай гээд л олон мессежүүд. Гэхдээ хэд хэдэн мессежүүдийн дараагаас надад энэ бүхэн ядаргаатай санагдаж эхэлсэн. Гэрээ хурдан дуусаасай л гэж бодогдоно.

Чанёол уул нь сайн нэгэн. Тэр үргэлж хажууд минь байж хэцүү үед минь инээд бэлгэлдэг. Магадгүй тэр үед зүгээр л найзууд байсан болохоор түүнтэй нийлж хийсэн зүйлс надад инээд бэлгэлдэг байсан бололтой.

Бидний дунд үүсэх энэ хачин байдал, хуурамч үерхэл шиг санагдахаа ч байлаа. Би яг юу нь болохгүй байгааг ч ойлгохгүй байна, энд маш том асуултын тэмдэгээс өөр юу ч алга. Энэ бүх холилдсон зүйлс миний санааг зовоож байна тэр тусмаа энэ сонин мэдрэмжүүд. Заримдаа тэр намайг инээлгэж, заримдаа энэ зүрхийг хэтэрхий хурдан болгочихдог. Зүгээр л "Сайнуу" гэх үгэнд, хальт гар шүргэлцэхэд л надад мэдрэгддэг тэр мэдрэмжийг би үнэхээр хүсэхгүй байна. Энэ бол миний энэ гэрээг хурдан дуусгахыг хүссэн бас нэгэн шалтгаан.

Чанёол яахав гэхэд Каи бол миний энэ зовлонд баясч байгаа цор ганц хүн. Чанёол хаа явсан газар минь л даган хүмүүст үерхэж байгаа тухайгаа ярих нь түүний хувьд шинэ шоу л болж байна. Тэр үргэлж л хаа нэгтээгээс тэнэг инээд гаргачихаад намайг шоолон харж зогсдог. Би түүнээс зугтахыг хичээсэн ч тэр миний амьдралыг яаж ийгээд там болгохоо мэддэг.

Гэхдээ азаар энэ бол бүхнийг өөрчлөх гол цэг нь. Чанёол минийх болохоор би гэрээг хурдан дуусгах нь. Энэ бүхэн удахгүй надад хамааралгүй болно. Тиймээс тэвчээртэй бас залхуутайханаар гэрээг дуустал хүлээх л хэрэгтэй.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now