Chapter 9

2.7K 207 1
                                    

Харамсалтай нь би яг одоо найзуудтайгаа болон Бэкхёны найзуудтай цуг уулзаад сууж байна. Бид нэг кафед сууж байгаа бөгөөд би эндээс зугтахыг үнэхээр хүсч байна.

Яг сүүлийн уулзалт шиг би ганцаархнаа. Бүгдэнд нь л намайг анхаарч харах ч зав алга. Мина Бэкхён 2 миний бодсоноос ч дотно болжээ. Тэд нэгнийхээ тухай ярицгаана.

Харин Викигийн хувьд Крис түүний нүдийг баясгаж байгаа бололтой. Түүний нүд Крисээс үл сална. Харахад бүтэхгүй, өрөвдөлтэй мэт :/ Poor Vicky...

Лэе Чэн 2 Starcraft гээд тоглоомны тухай ярин сууна. Даанч би тэрийг нь мэдэхгүй. Уул нь Сухо бол нээлттэй нэг л тийм дулаахан сэтгэгдэл төрүүлэм зантай хүн, харьцахад амар даанч өнөөдөр тэр ирж чадаагүй.

Ингээд л би ганцаараа Forever alone царайлаад сууж байгаа юм даа. Дараачийн удаа дахин ирэхгүй дээ! :/

Би эдний болзоо шиг зүйлсийг харахаас залхан ариун цэврийн өрөө рүү явахаар бослоо.

Нүүрээ хүйтэн усаар сайхан шавьшаад авлаа. Удахгүй би чөлөөтэй болно оо. Одоохондоо л ийм ганцаардмал хэцүү санагдаж байгаа юм гэж бодоод ариун цэврийн өрөөнөөс гарлаа. Би ширээрүүгээ ч нээх яарсангүй ариун цэврийн өрөө рүү явдаг коридорын ханан дээрх зурагнуудыг ажиглан явж цагыг үрнэ. Дажгүй юмаа ихэнх нь байгалын...

?: Сонирхолтой байна уу? *гээд нэгэн танил хоолой хойноос дуугарлаа.

Би эргэж хараад: Чанёол? О.О

Тиймээ тэр мөн байлаа. Ууттай юм барьчихсан өөдөөс инээгээд зогсож байлаа.

Чанёол: Юу хийж байсан юм?

Би: Онц юм бишээ.

Тэр мөрөө хавчин инээмсэглээд: Харж байна аа.

Түүнтэй сургуулиас өөр газар анх удаа л таарч байна. Сонин санагдаж байна шүү.

Тэр дүрэмт хувцасгүй ч гэсэн хар хүрэм өмсчихсөн зогсож байгаа нь яг л том хүн шиг харагдана. Жоохон галзуу ч юм шиг.

Би: Чи юу хийж яваа юм?

Тэр тортой юмаа урд минь барин үзүүлээд: Би жоохон хоол авсан юмаа. Тэгээд уух юм авах гээд хүлээгээд зогсож байна.

Би ч толгой дохьлоо.

Чанёол: Тэгж яваад бие даалтаа цуг хийдэг охиноо байхыг олж хараад хүрээд ирлээ. :) Харин чи юу хийж яваа юм?

Би: Хэдэн найзуудтайгаа явж байна. *гээд дуу муутайхан хариуллаа.

Чанёол: Тийм гэж үү? Яг л цагаа үрж ядсан мэт л харагдаж байна *гээд инээн ярилаа.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now