Chapter 20

3K 181 0
                                    

·•♥•· Чанёолыг урхидах төлөвлөгөө 20-р хэсэг ·•♥•·

Би цүнхээ мөрөндөө тааруулан үүрээд гүн амьсгаа авав. Одоо юутай ч нүүр тулахад бэлэн боллоо. Минагийн үдэшлэгнээс хойш би өнөөдөр л тэр хоёртой уулзалдах гэж байна. Юу болохыг нь мэдэхгүй байгаа болохоор үнэхээр их бухимдаж байна. Бүх зүйл яг тэр оройных шиг байх боловуу? эсвэл аль хэдийн бидний нөхөрлөл үгүй болчихсон юм боловуу? Би хараахан мэдэхгүй л байна.

Коридорт шүүгээнийхээ хажууд юм ярилцан зогсох хоёр найзыгаа би олж харлаа. Хонх арай дугараагүй болохоор хүүхдүүд хичээл орохыг хүлээн коридорт холхилдоцгооно. Би тэднийг холоос хэсэг ажиглаад сэтгэлээр унах шиг л боллоо. Мина инээд алдан Викид юм ярих ба тэд надгүйгээр ч гэсэн маш сайн харагдаж байна.

Тэр маргааны дараа би тэднээс нэг ч мессеж, нэг ч дуудлага, нэг ч мэдээ, нэг ч уучлалт ер нь ганц ч үг сонсоогүй. Би амралтын өдрүүдийн турш бидний нөхөрлөл дууссан эсвэл хэвээрээ үлдсэн тухай ямар нэг мэдээ хүлээсэн. Гэхдээ юу ч ирээгүй болохоор урам хугарам санагдаж байна. Энэ бидний анхны маргаан биш гэхдээ энэ бүрт удалгүй л уучлалтын мессеж ирдэг байсан. Мэдээж тэр үед би ямар нэг алхам хийдэг байсан ч одоо бол би маш их ичиж бас уур хүрч байна.

Би санаа алдав. Одоо эсвэл хэзээ ч үгүй. Удахгүй хонх дугарах нь гэхдээ би их завсарлагааныг хүлээж чадахгүй. Би зүгээр байгаа мэт царайлахыг хичээн тэдний зүг алхлаа. Энэ бүхний дараа зүгээр л энэ нөхөрлөлөө ингээд алдчихаж чадахгүйнэ. Би тэднийг сайн мэдэх болохоор эвлэрчих байх гэж үнэхээр их найдаж байна. Яг хэдхэн алхам дутуу байхад коридорт олон хүмүүс дундаас Бэкхён найзуудтайгаа гараад ирлээ. Би бухимдуухан хараад гэнэт зогслоо. Тэр Крис, Сухо, Чэн бас Лэетэй цуг Вики Мина 2-ын зүг алхаж байлаа. Вики тэдэнрүү хэзээний сайн найзууд шиг даллан харин Мина Бэкхёныг өөрт нь ойртохыг дохин даллалаа.

Би цүнхний оосороосоо барин энэ болж байгаа зүйлсийг харан зогсоно. Сухо ямар нэгэн зүйл хэлэн хүн бүр инээлдэнэ. Би дуугүйхэн тэдэнрүү атаархан харсаар. Тэд энэ дэлхий дээрх хамгийн сайн найзууд шиг л харагдаж байна. Тэд хэзээнээс ийм дотно болчихсон юм бэ? Тэд хоёр юмуу гуравхан удаа л уулзаж байсан. Надад жийгдчихсэн юм шиг ганцаардмал мэдрэмж төрж байна. Одоо тэдэн дээр очих тухай ярих ч хэрэггүй байх.

Би үнэхээр их ичиж бас юу ч болоогүй мэт жүжиглэх гэж хичээж байв. Би анзаарагдахгүйг хичээн урагш алхаж байтал Вики намайг өөрсдийг нь харж байгааг анзаарчихлаа. Би тэндээ зогтусан зогсоход зүрх хүчтэй савлана. Тэр яг намайг харж байна. Тэр Мина руу дохио өгөхөд Мина ч бас надруу харлаа. Энэ л миний боломж! Би эргэлзээтэй нь аргагүй удаанаар гараа өргөн багахан инээмсээглээд тэдэнрүү гараа даллав. Вики надруу харсаар л, миний энэ оролдлогыг хүлээн авч тоосонгүй. Минагийн хацар нь ягааран доош харлаа. Харин Вики надруу хүйтэнээр харчихаад өөр тийш эргэн харлаа. Би гараа хаян буулгав. Ердөө л энэ үү? гэж бодон би буйлаа хазаллаа. Би сайн дохио хүлээж авна гэж найдсан юмсан. Гэвч тэдний харц аль хэлийн хоосон хөндий блчихож. Хамгийн бүдүүлэгээр хандсантай ялгаагүй биш гэж үү? Гэхдээ яасан гэж ийм бүдүүлэг? Бэкхёнд сайн болсоны төлөө юу? Энийгээ хэлээгүй өөртөө л үлдээсэний төлөө юу? Зааз. Ямар хөөрхөн бас чин сэтгэлийн нөхөрлөл вэ? Би түүнд сайн болоё гэж сонгож сайн болж л дээ! Үнэхээр инээдтэй юм. Би зэмлүүлэх хүн нь биш шүү дээ бас би уучлалт гуйх ганц хүн нь ч биш. Хонх дуугарлаа. Энэ бүгд дууслаа.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now