Chapter 17 ~ Happy Virus??

2.8K 192 1
                                    

~~~~Чанёолыг урхидах төлөвлөгөө 17-р хэсэг~~~~

No battery

Би: Гайхалтай! *гээд утсаа буцаан цүнхэдээ хийлээ.

Би гэрлүүгээ яаж явна гэж бодсон юм болоо? Би Минагийн гэрийн урд талын зам дээр гэр лүүгээ харих арга хайн алхаж байлаа.

Мина надаас үлдэхийг асуусан ч яаж энэ бүхний дараа ийм байдалтай үлдэх билээдээ. Надад нэгэнт л унаа машин байхгүйгээс хойш аав ээжрүүгээ залгаж тосуулах гэсэн боловч цэнэг дуусчихсан бас л хэцүү.

Энэ орой надад муу ёр шүгэлчихсэн бололтой. Би ойр хавьд хэн нэгэн байгаа эсэхийг хайж утасыг нь түр хэрэглэхийг гуйх гэсэн боловч гудамжинд хэн ч байхгүй хов хоосон. Ямар ч арга алга. Би нүдээ эргэлдүүлэн санаа алдлаа. Автобус зогсчихсон бас надад таксиний ч мөнгө алга. Алхахаас өөр арга зам алга. Миний хөл мөш их өвдөж байна гэхдээ одоо надад ямарч сонголт байхгүй шүү дээ.

Минагийн гэр минийхээс тийм ч их хол биш. Би хэдэн хороолол дундуур л яваад оччихно. Хурдан алхваад очвол тийм ч их цаг авахгүй байх. Би нэг урт амьсгаа авчихаад: Okey! Let's go гээд урагш алхаж эхэллээ.

Каи-ын толгой хагарах шахан өвдөж дээрээс нь бүр заваарчихсан байлаа. Гэхдээ энэ зүгээр л наад зах нь. Яг одоо түүнд бие засах газар ч маш их хэрэгтэй байна. Даанч тэр аль хэдийн цэцэрлэгт гараад ирсэн болохоор буцаж орон 00 явах ямарч чадал алга. Чимээгүйхэн газар олох хэрэгтэй байна. Тэр эргэлзэн байшинг тойрон алхлаа. Дэлхий дайвалзах шиг болон тэр гар дахь уух юмаа алхам бүртээ асган явна.

Удалгүй тэр тохиромжтой газар олсон бололтой. Тэр Минагийн башингийн урдхан байх нэг харанхуй газар очин уух юмаа зүлгэн дээр тавиад ойр хавьдаа хүн байгаа эсэхийг шалгалаа. Гэтэл нэг хүн байгааг Каи анзааран харлаа.

Тэр намайг гэдэгийг таньхад 2 минут л боллоо. Удалгүй Каи: Тэнэг охин хөхрөн инээлээ. Би ч утсаа гаргаж ирсэнээ үглээд буцаагаад цүнхэндээ хийчихэв. Тэгсэнээ ууртайхан эргэн тойроноо ажиглаад эхэллээ.

Каи: Тэр ямар чөтгөрөө хийгээд байнаа? *гээд модны цаана орон намайг илүү сайн ажиглалаа. Тэр энд бараг яах гэж ирсэнээ ч мартчихаж. Асуудал таригч Каи-д хэн нэгнийг тагнаж зугаацах нь юу юунаас илүү сайхан байлаа. Түүнийг ажиглавал улаан даашинз нь толбо болчихсон байлаа.

Каи: Цкк! Чи одоо бүр ч царай муутай харагдаж байна.

Яг үнэндээ, түүнд тийм ч муухай харагдаагүй юм. Магадгүй архинаас болсонуу? гудамжны бүдэгхэн гэрэлнээс үү? мэдэхгүй ч энэ орой чи жижигхэн улаан даашинзтайгаа үнэхээр халуухан.. харагдаж байна.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now