Chapter 8

3.4K 204 1
                                    

Чанёол бид 2 оройн 8 цагийн үед номын сангаас гарлаа. Бие даалтаа хийхдээ өнөөдөр хангалттай цаг зарцуулсан тул одоо гэртээ харих боллоо. Оройн бүрий ч болж бага зэрэг даарч байлаа.

Чанёол: Бид өнөөдөр сайн ажиллаа шүү. Бараг ангиас хамгийн сайн нь болох байхаа

Би инээмсэглэн толгой дохиод: Тиймээ мэдээж :)

Чанёол: Энэ бие даалтууд дуусчихвал би чамд зайрмаг юмуу milkshake авч өгнө өө. Учир нь чи үнэхээр сайн хамтрагч бас надад байнга жигнэмэг өгдөг, би чамд маш их баярлаж байгаа шүү.

Би энэ тухай бодно. Энэ бие даалт дуусахаар тэр зүгээр л намайг гайхалтай бас өглөгч нэгэн гэж бодоод л үлдэх нь. Гэхдээ би зөвшөөрлөө.

Би: За тэгээрэй ^^

Чанёол надруу сэтгэл хангалуун инээмсэглэлээ. Түүний нүд нь гялалзан харагдана. Энэ магадгүй зүгээр л гудамжны гэрэлнээс болсон тусгал биз.

Бид 2 автобусны буудал руу явж байхад би яриа эхлүүллээ.

Би: Тэгэхээр чи одоо юу хийх гэж байна даа?

Тэр кирмандаа гараа хийгээд: Дараачийн хийх ёстой ажил руугаа очино доо.

Тэр үнэхээр сургуулиас гадуур ажил хийдэг юм байхдаа? Энэ зүгээр л тоглоом эсвэл шалтаг байгаагүй гэж үү?

Би: Гэхдээ орой болчихсон байна.

Чанёол: Тиймээ гэхдээ би үүнийг зарим найзуудтайгаа хийдэг юм л даа, мартаж болохгүй зүйл байгаа юм. *тайлбарлаж эхлэв* Өө автобус ирж байна!

Би зам руу эргээд харлаа. Түүний зөв байж, автобусны хоёр гэрэл ч ойртон бид 2ын яриаг таслан дуусгалаа. Ямартайч тэр дараа энэ бүхнийхээ тухай тайлбарлах байх аа.

Чанёол: Хурдлаарай *гээд цүнхээ мөрөө давуулан үүрэнгээ хэллээ.

Бид 2 автобусыг хөдлөхөөс нь өмнө нь амжиж ирж чадлаа.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Би гэртээ ирээд л чангаар ившээн орон дээрээ нирхийтэл уналаа. Гэртээ ирэх ч сайхан байна шүү.

Өнөөдөр үнэхээр их ядарсан болохоор шууд юм идээд л унтаад өгмөөр санагдлаа. Би яг энэ байдалаараа хэсэг байлаа, нүдээ удаанаар анин орныхоо зөөлхөнийг мэдрэн хэвтэх үнэхээр сайхан байлаа.

Би: Чамайгаа санасан шүү. *гээд орондоо шивнэн хэллээ.

Би одоо шуудхан унтаад өгч чадах байсан ч сургуулийн дүрэмт хувцастайгаа байсаар л байна. Тухгүй байдал энэ сайхан мөчийг минь сүйтгэж мэднэ. Би ч хэсэг хэвтэж байгаад арай хийн босч хувцасаа сольлоо. Би залхуурсан байдалтай пиджакаа тайлан хананд өлгөж тавьлаа. Бусад хувцасаа ч мөн ийм байдалтай ившээлгэн сольлоо. Би зөвхөн дотуур хувцастайгаа толиныхоо өмнө зогсож байх бөгөөд унтлагын хувцасаа хайн харна.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now