Chapter 24

2.6K 158 5
                                    

·•♥•· Чанёолыг урхидах төлөвлөгөө 24-р хэсэг ·•♥•·

Багшийг ирц авч байхад Каи бараг л унтахаа шахан сууж байв. Тэр өдийд яг юунд ч юуг ч хайхралгүй сууж байдаг. Түүнийг сэрээчих ямар ч сонирхолтой зүйлгүй уйтгартай. Тэр ширээн дээрээ толгойгоо тавьчихсан нүд нь анилдаад байгааг яаж ч чадахгүй байлаа. Хоёрхон л цаг хүлээчихвэл яг тарлаа.

Багш: Өнөөдөр Чанёол ирээгүй юмуу? *гээд бага зэрэг гайхсан байдалтай асуув*

Чанёол бол хэзээ ч хичээлээ тасалдаггүй хүүхдүүдийн нэг. Түүний байхгүй байна гэдэг Каи-ийн Математикийн хичээл дээрээ сэрүүн байхтай адил биелэшгүй ховор үзэгдэл.

Ёжтой инээмсэглэл Каи-ийн царайнд тодорлоо. Тэгэхээр тэр тэнэг хичээлээ тасалчихаа юу? Шинэлэг юмаа! Тэр гэртээ төсөөллийн найзуудтайгаа хачин тоглоом тоглоод сууж байгаа биз.

Багш түүний нэрийг ахин дуудаад бага зэрэг мөрөө хавчин дараагийн хүүхдийн нэрийг дуудлаа.

Каи гараа дэрлэн буцаад хэвтлээ. Нойроо үнэхээр дийлж чадахгүйнэ ядарч байна. Ямартайч буцаад унтах минь. Математик түүний юм биш байна. Ангийн хамгийн хойно ба хамгийн урд энэ түүнд ашигтай санагдлаа, учир нь багш түүнийг олж харахгүй. Түүний зовхи нь хүндрэн амьсгаа нь удаашираад эхэллээ. Яг унтах гэж байтал түүний сонрхолыг татах зүйл чихэнд нь сонсогдон сэрээгээд авлаа. Багш түүний бяцхан тоглоомны байн нэрийг хэд хэдэн удаа дуудлаа, тэр яг Чанёол шиг алга болчихож.

Каи өөрийн мэдэлгүй чихээ соотолзуулан харлаа.

Багш: Тэр бас ирээгүй юмуу? *гээд толгойгоо маажин хэллээ*

Каи гялс толгой өндийн чиний суудал руу харлаа. Хоосон байна. Ер бусын юм.

Тэр өнөөдөр чамайг сургууль дээр хараагүйгээ сая саналаа. Энэ ангид чи байхгүй байгаа тохиолдол өнөөдөр л анх удаа, тиймээс тэр чамайг байхгүй гэдэгийг анзаараагүй юм.

Каи мөн Чанёолын суудаг газар луу харлаа. Гайхмаар юм! Тэнд ч бас хоосон байна. Каи хөмсөг зангидлаа. Тохиолдол байх учиргүйдээ. Чанёол та 2 бол байнга бас хичээнгүй суудаг сурагчидын нэгэн жишээ, тийм болохоор нэгэн зэрэг сургуульдаа ирээгүй байна гэдэг тохиолдол байна гэдэг хэтэрхий хачин. Каи аль хэдийн сэргчихсэн, хуруугаараа ширээ тогшин та 2-ын хаачсаныг бодно. Гэрээтэй холбоотой юм боловуу? Чи ч энэ тоглоомыг үнэхээр сайн авч яваа бололтой. Чи тийм ч амар хичээл хичээл таслах хүн биш. Үнэхээр уйтгартай дуулгавартай хүн юм. Каи бага зэрэг ундууцсан байдалтай сууна. Энэ түүний төлөвлөгөөний нэг хэсэг биш. Чи Чанёолтой хамт байгаа юм бол яагаад сургууль дээр байж болоогүй юм? Чамайг нэг мангар юмыг урхидах гэж яаж аргаа барахыг чинь харах л түүний гол хүсэл.Энэ л гэрээний гол цэг. Каи-ын харахыг хүссэн зүйл шүү дээ. Тэр чамайг өндөр тэнэгдүү залуутай хайрын романс хэрхэн дурамжхан үүсгэхийг харахыг хүссэн юм. Тэр чиний тэрэнд хэлсэн хайрын үгэнд тэр яаж итгэж тэнэг болж байгааг харахыг хүссэн юм. Өөрөөр хэлбэл түүний жижигхэн хоёр хүүхэлдэй хэрхэн нэгнээрээ тоглож байгааг харахыг хүссэн юм. Гэвч зарим нэг шалтгаанаас болоод чи энд алга тийм болохоор түүнд тийм ч хөгжилтэй биш байна.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now