Chapter 36

2.5K 178 18
                                    

·•♥•· Чанёолыг урхидах төлөвлөгөө 36-р хэсэг ·•♥•·


Энэ л хангалттай гэж бодох үе амьдралд тохиолддог. Би хязгаарт тулан ирэх үед аль хэдийн уначихсан байсан юм. Дөнгөж зүрхээ, өөрийгөө олсоны дараа энэ бүх шаналал, нулимс ирсэн ч дахиад нар мандах болно.

Нэг л өдөр.Юу ч болсон. Энэ бүхнийг эхэлэхэд би үүнийхээ хариуг эцэст нь төлнө гэдэгээ мэдэж байсан.

Ийм үед амьдрал дараалалыг нь өгөх боловуу? Үгүй байх.

Галзуу юм шиг цохилдог зүрх минь зогссон. Цээжинд хөндүүрлэх бүхэн намайг өөрийн ертөнцөд аль хэдийн уначихсан гэдэгийг хүчээр нотлох мэт. Амьдрал бол азгүйтэл, үйлийн үр, хувь тавилан гэх таамаглашгүй хөзрүүдээр бүтээгдсэн хэврэгхэн зүйлээс өөр юу ч биш. Үүнийг юу ч гэж дуудсан хамаагүй. Тэр уналт удаанаар, чимээгүй, тайван мэт байх болно. Чанёол юу ч хэлээгүй ч түүний нүднээс тодорхой байсан юм. Би түүний нүднээс бяцхан оч гарахыг, энэ бүхэн дуусаагүй гэсэн багахан итгэл олж авахыг хүсэн түүнлүү горьдон харна. Гэвч намайг зөвхөн хүйтэн бас ганцаардмал хоосон байдал угтаж авсан. Миний зүрх эмтрэн би сая нэг харцаа өөр тийш чиглүүллээ. Тэр чигээрээ байсан бол үнэхээр багтарам байх байсан.

Энэ хөл яагаад дандаа хэрэгтэй үедээ хөдөлөхгүй гацчихдаг юм бэ? Хөлөө хөдлөгөхийг, ам нээн үг гаргахыг хүснэ.

Хамгийн хэрэгтэй байгаа зүйл нь одоо хөдлөх, гэтэл арай л...

Түүнд ямар нэгэн зүйл хэлэхийг, ямар нэгэн зүйл хийхийг, энэ бүхэнийг сүйрэхээс хамгаалахыг хүссэн. Би хагарсан хэсэгүүдийг барьж аваад эвлүүлэхийг хүссэн. Би түүний буруу гэдэгийг тайлбарламаар байна. Сэхүний хэлсэн зүйлс алдаа, энэ бүгд худлаа гэж хэлмээр байна. Чанёол намайг үүнээс ч илүү мэднэ.

Чанёол надад итгэсэн. Чанёол намайг хайрласан.

Тиймээс би энэ бүгдийг тайлбарлахаар, энэ бүгдйиг засахаар түүний зүг арай хийн алхлаа. Гэвч Чанёол хойш алхав. Түүний нүдний цог бүр мөсөн унтарч, харласан байна. Энд тайлбарлагдах зүйл, засагдах зүйл юу ч алга.

Аажуухнаар тэр эргэж харан эсрэг зүг алхлаа. Хичээл эхлэх гэж байгаа учир тэр явах ёстой. Дахиж эргэж харалгүйгээр хичээлдээ хоцрох шахан яаран холхих сурагчидын дунд орон алга боллоо.

Би эхний цагаа таслачихсан. Бас хоёр дахь. Энэ нулимс гарч дуусахгүй бол гурав дахв цагаа ч бас таслах нь.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now