Chapter 37

3.1K 185 27
                                    

·•♥•· Чанёолыг урхидах төлөвлөгөө 37-р хэсэг ·•♥•·


"Үнэхээр ирэхгүй гэдэгтээ итгэлтэй байна уу?"

Гээд хариуг надад үлдээн хүлээж байлаа. Би санаа алдан, Минагийн урам нь хугарсан царайг аль хэдийн төсөөлчихсөн сууж байв. Удалгүй би үгүй гэсэн хариу өглөө. Түүний хоолой нь сэтгэл хөдөлсөн сонсогдоно, инээлдэх хүмүүсийн амыг дарсан ч тэд шуугиантай байсаар байгаа нь жаргалтай байгаа бололтой намайг ч бас татахаар байлаа. Гэхдээ урамыг нь хугалсан хэдий ч, хариулт нь үгүй байсаар байх болно.

Мина: Үнэхээр хөгжилтэй байх болноо. Чи ирэх хэрэгтэй. Вики бид хоёр байгаа, Бэкхён бас түүний зарим найзууд ч байгаа. Крис Шиүмин хоёрыг санаж байна уу?

Би үүнд нь ямар ч анхаарал хандуулсангүй. Би зүгээр л гадуур явмааргүй байна. Өнөөдөр биш. Үнэндээ ямар ч өдөр байсан. Ор минь дэндүү тухтай харин гадаад ертөнц дэндүү харгис байна.

Мина: Гэхдээ чамд хэцүү байгаа бол бүхэл шөнжин үлдэх шаардлагагүй ээ. *гээд миний дургүй байгааг ажиглан хэллээ* Чи хэдхэн цаг болчихоод харьсан ч болно. Бэкхёны найз нь машинтай болохоор чамайг хүргээд өгнө.

Би: ...Би мэдэхгүй байнаа. Намайг аашлаад байна гэж битгий бодоорой. Гэхдээ санал тавьсанд чинь баярлалаа.

Хэсэг чимээгүй байлаа. Би орон дээрээ хэвтэн, тааз ширтэж байхдаа Минагаас ямар нэг үг хүлээсэнгүй. Чанёол бид хоёрыг салсанаас хойш тэр цөхрөлтгүйгээр миний бодлыг өөрчилөхийн тулд намайг кинонд, гэртээ, бас миний мэдэхгүй мэдэхийг ч хүсэхгүй хүмүүстэй хамт үдэшлэгт урьсаар л байгаа. Тэр ингэж санаа тавьсан ч миний сэтгэл гүйцэд эдгэхгүй хэвээр л байлаа. Тэр хуучин нөхөрлөлөө сэргээхийг маш их хүсч байгаад нь би үнэхээр их баярлаж байлаа. Гэхдээ өнөөдөр би бусад хагассайн өдөрүүд шиг л гэрээсээ гарахыг хүсэхгүй байлаа.

"Бид нар пицца идэхээр явлаа гэсэн ч үү?" гэхэд нь би нүдээ анин инээмсэглэлээ.

Би: Пицца чинь миний сул тал. Чи яаж чадаж байнаа? *гээд тоглоом хийлээ*

Мина хөхрөн миний тоглоом хийхтэй байгаад байярлалаа.

Мина: Тэгвэл би тийм гэсэн хариу авч болохуу?

Миний инээмсэглэл алга боллоо. Би хойш суун үсээ илнэ.

Би: Мина, Би-

Намайг өгүүлбэрээ дуусгаж амжаагүй байтал илүү сэтгэл нь хөдөлчихсөн боловсондуу хоолой түүний яриаг тасаллаа.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now