Chapter 22

3.1K 173 0
                                    

·•♥•· Чанёолыг урхидах төлөвлөгөө 22-р хэсэг ·•♥•·

Чанёол: Тэгэхээр чи юу хиймээр байна? *гээд лаазтай лемоны шүүс өгчихөөд өөдөөс харан сандал дээр суулаа.

Би лаазыг нээлгүйгээр хараад л суучихлаа. Би цангаагүй ч гэсэн Чанёол надад бүр баахан уух юм авч өгөх гээд гүрийгээд байсан болохоор нь лемоны ундаа гээд хэлчихсэн юм. Би санаа алдан түүн рүү харлаа.

Би: Чи мэдэж байгаа шдээ... Чи ийм зүйл хийх албагүй, Чанёол. Зүгээрдээ, сургууль руугаа явцгаая.

Чанёол нүдээ эргэлдүүлэн санаа алдаад лаазтай soda гаа задлалаа. Бурхан минь чи чинь баяр хөөр унтраахдаа сайн юмаа. Яагаад юу ч хэлэлгүй зүгээр хөгжилдөж болохгүй гэж? Тэр үүнийг чиний төлөө хийж байгаа болохоор ярьж буй бүх зүйл чинь гонсойлгом сонсогдож байна. Supermarket орох замд чи дахин дахин үглэсээр л: миний төрсөн өдөр тийм ч чухал биш ээ, Чанёол чи үүнийг хийх хэрэггүйшдээ, чи сургуульруугаа буцаад явах хэрэгтэй, бла бла бла....

Мэдээж Чанёол хүчээр хичээлээ тасалсан биш. Тэр албадлагаар чамд санаа тавьж энэ өдрийг чамд сайхан болгох гээгүй. Тэр ятгалгаар биш, өөрөө л энэ бүгдийг хүссэн! Гэхдээ хэзээнээс хүмүүс бие биедээ сайхан зүйлийг албадлагаар хийдэг болчихвоо? Төрсөн өдрийг нь тэмдэглэхэд буруу нь юу байгаа юм бэ? Тэр чиний хувьд энэ өдөр сайхан байгаасай л гэж хүсч байгаа болохоор чи түүнийг зогсоож чадахгүйнэ дээ.

Чанёол: Чи яагаад намайг өөрийгөө албадаад байна гэж бодоов? Зүгээр л өнөөдөр би чамтай хамт байхыг хүсч байна. Чиний эсэргүүцэл энийг өөрчлөхгүй болохоор бууж өгөөд яв.

Тэгж хэлчихээд тэр ширүүнээр soda аван хэд балгаллаа. Яахав.. Тэр тэгж хэлж байгаа бол. Би санаа алдан нүдээ нээгээд энэ үйл явдалд бууж өглөө.

Одоо өглөө эрт байгаа бас сургууль явуулахгүй байгаа болохоор хийх юм алгаа. Би сууж байсан цэцэрлэгийн хашаагаа тойруулан харлаа. Үнэхээр чимээгүй бас тайван юмаа. Нарны туяа нүүрэн дээр минь тусан, зөөлөн салхины үлээх нь навчисыг хөдөлгөнө. Яг л миний дуртай нартай дулаахан өглөө болж байна. Би цэцэрлэгйиг тойруулан харж байтал хэдэн хүүхэд зайрмаг идчихсэн сууж байхыг анзаарлаа.

Чанёол миний харж байгаа зүг харангуутаа: Өө. Чи зайрмаг идэхүү? Ямар төрлийнхийг авахуу? Шоколад? Ванилла? Дунд хэмжээтэйг үү?

Тэр надруу том нүдээр харан түрийвчээ аваад л босоод ирлээ. Би гялс түүний мөрөн дээр нь гараа тавиад суу гэж дохьлоо.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now