Chapter 16

2.8K 185 1
                                    

Би хаалгаа хаан санаа алдан саяны болсон зүйлийн тухай бодлоо. Яагаад дандаа ийм эвгүй байдалд би түүнтэй таардаг юм бэ? Гол нь бүр Каи шүү! Юу ч болоогүй энгийн хүмүүс шиг яагаад байж болдоггүй юм болооо? Аах.. Амьдрал заримдаа үнэхээр хачин юмаа. Тэр үнэхээр их ууснаасаа болоод энэ бүхнийг мартчихсан л байгаасай.

Би Мина, Вики 2 дээр очихоор шатаар доош буулаа.

Энд миний хэзээ ч харж байгаагүй баахан хүмүүс, сургууль дээр ганц хоёр л удаа хар байсан хүмүүсээр дүүрсэн байна. Бөөн тамхины утаа, тод тод гэрлүүд намайг үнэхээр ядрааж байна. Би зочины өрөөний буйдан дээр суухаар явж байтал хэн нэгэн бүжиглэж байгаад намайг түлхчихлээ. Би эгээтэй л уначихсангүй.

Би: Хөөе! *гээд ууртайгаар хэллээ*

Хэн ч сонссонгүй, би бараг өөрийгөө ч сонсохооргүй их чимээтэй байна.

Би дүлий бас хэлгүй хүн шиг л байна. Гайхалтай!

Энэ байшинд дуу биш нэг л их чимээ шуугиан л байна. Толгой өвтгөм юм. Надад бол энэ бүхэн шал утгагүй чимээ байхад хүмүүс үүнд баясан бүгд бүжиглэн бөөгнөрцгөөж байлаа. Би бүжиглэж байгаа хүмүүсийн гарт өртчихгүйг хичээн явна.

Тэр олон хүмүүс дундаас Вики Мина 2-ийг би олж харах гэж хичээнэ. Гэтэл тамхины утаа нүд хорсгож, би бараг амьсгалж ч чадахаа больлоо. Илүү тэвчиж чадмааргүй байсан ч тэднийг олно гэж итгэсээр. Гэхдээ надад цэвэр агаар л хэрэгтэй байна.

Хөдлөх гэж ядаж байтал нэг охин эргэж харахдаа гартаа байгаа уух юмаа надруу асгачихлаа. Түүний хундганд байсан хүйтэн шингэн зүйл миний даашинзан дээр нилэнхүйдээ асгарчихлаа.

Би гайхсан харцтайгаар хувцасруугаа харлаа.

??: Омо! *гээд нэг охин орилон амаа дарлаа*

Би ундаа асгарсан хэсэгрүү нүдээ гүйлгэн харвал гэгээлэг улаан өнгөтэй байсан даавуу нь заваан бас сонин хүрэн өнгөтэй болсон байлаа.

Би: Өө үгүй ээ, энэ л биш шүү. T^T

Яаж ч хичээсэн одоо нэгэнт өнгөрчээ. Дуртай даашинзнуудын минь нэг байсан юмсан.

Охин доод уруулаа хазлан хөмсөгөө зангидлаа. Задгай тавьсан байх хар үсээ чихнийхээ араар оруулан тавиад санаа зовсон байдалтай доош харна.

??: Уучлаарай :(

Би түүн рүү хараад даашинзруугаа нэг харлаа. Тиймээ тэр ядаж л уучлалт гуйлаа. Даашинзаа харвал нойтон, наалдсан, заваан ёстой үнэхээр муухай болжээ.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now