Chapter 29 ~ I like you

2.8K 175 8
                                    

·•♥•· Чанёолыг урхидах төлөвлөгөө 29-р хэсэг ·•♥•·

Кафе явах замд Чанёол гал тогоонд болсон зүйл Сэхүний ярьсан зүйлсийг засахыг хичээн түүнд баахан юм ярьсаар явлаа. Тэр кирмандаа гараа хийчихээд саяны болсон явдалд уучлалт гуйн түүнийг иймэрхүү зүйл гаргадаггүйг хэлэн тангараглана. Тэр одоо ч хүүхдээрээ яг тийм зангаа гаргадаг. Тэр чамайг тэгж тухгүйтүүлэхийг үнэхээр хүсээгүй юм, бас түүний Ёоллие гэж дууддагийг ч мартчих байх гэж бодно.

Гэхдээ үнэндээ би түүний ярьсан зүйлсийн алийг нь ч тогтоож сонссонгүй. Би үүлрүү харан (магадгүй булшруугаа байх) одоо болох гэж байгаа зүйлд өөрийгөө бэлтгэнэ. Алхам бүр минь одоо болох зүйл рүү хөтлөнө. Бас би юу хийх, юу гэж хэлэхээ үнэхээр мэдэхгүй байна. Миний ганц мэдэж байгаа нь энэ бүхэн аймшигтай ичмээр бас инээдтэй төгсөх болно. Би юм чинь өөр яав л гэж.

Энэ бүхэн хурдан бас цэвэрхэн болоод дуусаасай гэж хүсч байна. Ямар ч нялууралт, хайрын ширтэлт, эвгүй байдал хэрэггүй. Би драмны гол дүр биш шүү дээ. Бас би сэтгэл татам, өхөөрдөмөөр жүжиглэж үнэхээр чаддаггүй. Хачин байдал л энэ бүхний зэвсэг болох нь дээ. Найдвар бага ч шийдчихсэн юм чинь шулууханаар хэлчихээд үүнийг жинхнээсээ мэт хачин жүжиглэхэд болно. Магадгүй тэгвэл Чанёол зөвшөөрөх байх.

Чанёол: Тэгэхээр, чи юу уумаар байна? *гээд Menu-г харангаа асуув*

Би түүнийг ширээний нөгөө талаас чимээгүйхэн ажиглан бодолдоо автчихсан байлаа.Намайг кафед орох үед манай сургуулиас хуурамч хайрын түүхийн минь гэрч болчих хүн нэгч байгаагүй болохоор өөртөө бат итгэлээ. Азаар, кафед цөөхөн хүн байсан бас байгаа хэдхэн хүн нь надад огт анхаарал хандуулахааргүй байна. Гэхдээ харамсалтай нь надад одоо эргэж буцах ямар ч шалтаг гарахгүй нь гэсэн үг. Би Каи-ийн өмнө нь ч хулчгар хүн шиг байж түүнийг баярлуулмааргүй байна.

Чанёол: Хмм?

Би гэнэт бодлоосоо сэрэн гялс Menu-г аван харлаа. Би юмнуудыг нь уншилгүйгээр хамгийн эхэнд харагдсанаа л хэлчихлээ.

Би: Би Cioccolata Calda авая. *гээд танил биш Итали нэрийг эвгүйгээр хэлчихлээ*

Чанёол инээмсэглэн Menu-г тавиад ширээн дээр гараа тавив.

Чанёол: Би адилханыг авая.

Тэгээд бид хоёр дуугүйхэн зөөгчийг хүлээлээ.

Би түр Чанёолоос өөр зүйл рүү анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээн кафег тойруулан харав. Мод ургамалтай, намуухан дуу явсан тохилог газар байна. Шилэн ваартай кофений үрнүүдийг текний ширээн дээр тавьсан байх ба үнэр нь агаарт тархжээ. Гэхдээ Чанёол үнэхээр энд ирдэгүү эсвэл зүгээр л хамаагүй нэг газар хэлчихсэн юмуу гэдэгийг гайхаж байна учир нь түүний зан араншинд тохирох ижил зүйл энд юу ч алга. Хэрвээ тэр энд ирдэг бол ганцаараа ирдэг боловуу? нөгөө найзуудтайгаа ирдэг боловуу? Тэр энд ингээд суудаг боловуу текэн дээр суудаг боловуу? Тэр ихэнхдээ Cioccolata Calda авдаг боловуу эсвэл зүгээр эелдэг байх гэж адиханыг авсануу? Гэхдээ одоо хамгийн чухал зүйл нь тэр зөвшөөрөх боловуу гэдэг л байна. Хэрвээ энд жоохон ч болов боломж байгаа бол. Хэрвээ бидний хоорондох зүйлийг зөвшөөрвөл, хэрвээ тэр миний найз залуу болохдоо дуртай байвал. Би үнэхээр их хүсч байгаа юм шиг байх боловч энэ бүхэн зүгээр л нэг гэрээ зүгээр л хийх ёстой зүйл,, гэхдэээ миний зүрх хүчтэй цохилж байна амьдралдаа байгаагүгээрээ би сандарч байна. Бэкхёноос өөр зүйлээс болоод.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now