II

1.6K 118 3
                                    

Түүний хувьд зүгээр л шаахыг хүсдэг охин нь гэдгээ эртхэн мэдэх ёстой байж...

Кай-ыг дургүй хүргэм ёжтой инээмсэглэлээрээ инээж байхад Сол зүгээр л ямар ч хувиралгүйгээр харж байлаа.

Тэд анх удаа л бие биенийхээ нүд рүү ингэж удаан ширтэж байна. Кай түүний нүд рүү ширтэхдээ түүнээс ямар нэг хариу үйлдэл олж харах гэж хичээх ч, юу ч олж чадасангүй. Тэр дөнгөж сая тийм үг сонсчихоод яаж ийм тайван байж чадаж байна аа? Гэтэл төсөөлөөчгүй зүйл болж Сол чимээгүй байдлыг эвдлээ.

"Тэгээд л болоо юу? Хэрвээ чамтай унтчихвал чи намайг тайван орхих юм уу?"

Гэтэл Кай түүн рүү хүйтнээр харж арагш ухарлаа.

Энэ охин чинь яачихаа вэ? Тэр ийм амархан өөрийгөө надад өгчихөж байгаа юм уу?

Сол дахиад л чимээгүй байдлыг эвдэн "Хэрвээ тэрийг л хүсээд байгаа юм бол, би чамд амархан хийгээд өгч чадна. Угаасаа тийм хэцүү зүйл биш шүү дээ..."

"Чамд бардам зан гэж байдаггүй юм уу?! Яаж өөрийгөө надад ийм амарханаар өгч чадаж байна аа?!" Кай ууртай байлаа, үгүй ээ тэр Сол-ын байгаа байдалд нь бухимдаж байсан юм.

"Чи тэрийг л хүссэн биздээ? Та нар бүгдээрээ ижилхэн. Хэсэгхэн хугацаанд хамт байх хүн хүсэж дараа нь орхиод явдаг. Чи ч бас тийм зүйлийг хүсэж байгаа бол, зүгээр ээ. Би чамд зөвшөөрөл өгч байна. Угаасаа би дасчихсан."

Түүний үгс Кай-д яг л хурц үзүүртэй мөсөөр зүрхийг нь зурах шиг болж байлаа. Гэнэтхэн маш олон асуултууд түүний толгойг булах нь тэр.

Тэр дасчихсан гэж юу гэсэн үг юм бол?

Түүнд юу тохиолдсон юм бол?

Хэн нэгэн түүнийг орхиж байсан юм байхдаа?

Кай-ын ууртай царай одоо бол зөөлөрсөн харагдана. Тэр Сол-д чухам юу тохиолдсоныг мэдэхгүй ч, яагаад ийм болсоныг нь бага ч болов ойлгох шиг болов. Тэр эцэст нь яагаад Сол-ыг яагаад хүмүүст хүйтэн ханддагийг нь ойлголоо. Тэр сэтгэлийн шархтай бас.....ганцаардмал.

"Чамайг хүсэхгүй байхад би чамтай унтахгүй ээ. Би чамаар хүсэхгүй байгаа зүйлийг чинь хийлгүүлэхгүй. Чи тийм зүйл хүртэх эрхгүй."

Сол-ын нүд хэсэг хугацаанд эргэлзсэн харагдана. Тэр Кай-ыг ийм зүйл хэлнэ гэж бодоогүй. Тэр түүнийг шал руу түлхэж хэвтүүлээд ухаангүй болтол нь шаах байх гэж бодсон... үгүй ээ угаасаа тэгэх ёстой байсан биздээ?Түүн шиг залуус харилцан нөгөө хүнийхээ бодол санааг огтхон ч анхаардаггүй. Тэд сексээс өөр юу ч хүсдэггүй. Тэдэнд зүгээр л стрессийг нь хэсэг хугацаанд тайлах хүн л хэрэгтэй.

ELYSIΔNWhere stories live. Discover now