Сол-ын нүдэнд тод гэрэл болоод сайхан залуу л харагдана.
Тэрээр Сол-ын гарыг чангаар атгасан байгаа нь яагаад ч юм бүх зүйл аюулгүй мэт санагдуулж байв. Гялтганах гэрэл чимэглэлүүд түүний хажууд зогсох залууг гэрэлтэхэд улам л туслах шиг болж, тэд урт гялтганасан хонгилоор явсаар цагаан бүтээлгээр бүтээгдсэн нэгэн ширээнд ирэн зогслоо. Ширээн дээр дарс, талх мөн мөнгөн халбага сэрээнүүд тавьсан байлаа.
Ноён Ким Жунин-ы ачаар энэ томоохон ресторанд тэр хоёроос өөр хүн байсангүй. Сол үнэндээ түүнийг унтаж байсан ганц цагийн дотор яаж энэ бүгдийг зохьцуулсаныг ойлгоогүй ч түүнд ховор гаргадаг чин сэтгэлийн инээмсэглэлээ харуулан гэнэтийн бэлэг нь чин сэтгэлээсээ таалагдаж байгаагаа харууллаа.
Тэд ширээндээ сууцгаан захиалгаа ч өгөв. Хэдий харагдах байдал бүхэлдээ маш сайхан байсан ч, түүний маш ихээр хайрладаг залуу урд нь сууж байсан ч, түүний толгойнд....бас зүрхэнд яагаад ч юм ямар нэг зүйл буруу байгаа мэт санагдаад байв.
"Өнөөдөр онцгой өдөр юм уу?" Сол сонирхолдоо хөтлөгдөн асуучихаад, тэр хачин мэдрэмжийг алга болгохын тулд тийм байгаасай хэмээн нууцхан хүсч суулаа. Гэсэн ч харамсалтай нь Кай толгой сэгсрэв.
"Үгүй дээ, би зүгээр хөөрхөн найз охинтойгоо сайхан оройн хоол идэхийг хүссэн юм." Сол түүний үгэнд итгэхийг хүссэн ч, Кай ямар нэгэн зүйл нуугаад байгаа нь илт байлаа. Яг л ямар нэг зүйл хэлэх гээд байгаа юм шиг, эсвэл хэлэх ёстой ч чадахгүй байгаа юм шиг. Гэхдээ тэр түүнийг хэл гэж шаардахгүй ээ, угаасаа Кай өөрөө бэлэн болсон цагт хэлэх л болно.
Тэр толгой дохин, чин сэтгэлийн биш ч зүгээр л инээмсэглэлээ.
Хоол гайхалтай байсан, амттай, түүний ойрд идсэн хоолнуудаас хамгийн шилдэг нь. Гэвч Сол-ыг хоолондоо анхаарлаа хандуулж байхад, Кай түүнээс огтхон ч харцаа салгаагүй юм. Тэр түүнийг урд нь байх сайхан тансаг хоолыг харж инээмсэглээд идэхийг нь нүд салгалгүй ажиглаж байлаа. Сол-ыг одоо хоол маш сайн идэж байгааг нь бас жин нэмэхийг нь харах Кай-ыг тайвшруулж байлаа.
"Сол."
Сол дээш хартал Кай түүнийг үргэлж хардаг шигээ хайр гэрэлтсэн харцаар харж байсан ч, бас өөр нэг зүйл харцанд нь нуугдаж байв.... гэхдээ тэр яг юу гэдгийг нь тааж чадсангүй.
"Түр хугацаанд тусдаа байвал юу гэж бодож байна?"
Дөнгөж сая Кай-ын амнаас гарсан үгс хэтэрхий аймшигтай сонсогдож байв. Тусдаа байх аа? Дахиад уу? Тэр яагаад дахиад тийм там шиг зүйлийг туулах гээд байгаа юм бэ?

YOU ARE READING
ELYSIΔN
FanfictionКим Жунин, буюу Кай ганцаардал дунд амьдардаг И Сол, үзэсгэлэнтэй хирнээ ганцаардмал охин зовлон шаналал дунд амьдардаг..