СОЛ-ын талаас
Энэ залуу ийм зүйлийг яаж ийм амархан хэлж чаддаг байна аа?
Түрүүнээс хойш өөрийгөө сатааруулах гэж хэрэглэж байсан аягатай ус руугаа үргэлжлүүлэн харсаар хацар минь илүү их халуу дүйгэхийг мэдэрлээ.
Кай-ын хөхрөхийг сонсоод түүн рүү харлаа. Тэр намайг шоолоод байгаа юм уу?
Дур булаам царай нь над руу харан инээмсэглэсээр нүд нь жижгэрч үрчлээсүүд үүссэн байлаа. Би хайлж байх шиг байна. Ямар залуу гэхээрээ инээхээрээ ийм хөөрхөн харагдаж чаддаг байна аа. Өөртөө итгэх итгэлийг минь унагаачих юм. Тэр ширээн дээгүүр гараа явуулан гарнаас минь атгах нь тэр. Харин би гайхсаар хөдөлж чадалгүй дэмий л түүний гар минийхээс ямар том, бас ямар зөөлхөн болохыг нь мэдрээд амжлаа.
"Би чин сэтгэлээсээ хэлж байна, Сол."
Сол өөрийнх нь гараас чанга атгах түүний гар луу харлаа. Түүний нүд хэлсэн бүгд нь үнэн гэдгийг өгүүлж байсан юм. Хэн түүнд итгэхгүй байх билээ дээ? Аа биш. Хэн түүнд итгэхийг хүсэхгүй байх билээ дээ?
Би үнэхээр юу гэж хэлэх ёстойгоо мэдсэнгүй. Хэрвээ шударгаар хэлэх хэрэгтэй бол, би Кай-ын үгэнд тийм ч сайн итгэхгүй л байна. Тэр ганц сургууль дээр ч биш бүр Сөүл даяар алдартай playboy шүү дээ. Тиймээс хоёр жилийн дараа анх удаа л дэргэд нь байхдаа тав тухыг мэдэрсэн хэн нэгнийг өөрөөсөө түлхэхгүйн тулд зүгээр л амаа жимийгээд түүн рүү харан зөөлхөн инээмсэглэлээ.
"Ядаж ямар нэг юм хэл л дээ." Тэр багахан инээмсэглэлтэйгээр ийн хэлсэн ч нүдэнд нь гунигийн бяцхан оч гялалзаж байхыг хараад гэнэтхэн л буруутай мэт санагдаж эхлэх нь тэр.
"Ю-Юу тэр.... Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна."
Гэхэд тэр нөгөө гараа ширээн дээгүүр гаргаж ирээд хацрыг минь чимхэн "Чи улайхаараа үнэхээр эгдүүтэй юм аа. Ийм төрхөө зөвхөн надад л харуул байгаарай, За?"
КАЙ-ын талаас
Хэдий би хүссэн хариултаа аваагүй ч, түүний гаргасан бяцхан ичсэн байрын инээмсэглэл л намайг жаргалтай болгож байсан юм.
Тэр их инээж эхлэж байгаа нь сайн хэрэг.
Удалгүй Ди У тэргэн дээр дүүрэн хоолтой гарч ирлээ. Сол сайн идэх хэрэгтэй болохоор би түүнд арай ихийг захьчихсан юм. Үүний дараа түүнийг гэр лүү нь явуулах байсан ч, сайхан хоол идчихсэн байгаа гэж бодохоор сэтгэл минь дүүрэх биз.
YOU ARE READING
ELYSIΔN
أدب الهواةКим Жунин, буюу Кай ганцаардал дунд амьдардаг И Сол, үзэсгэлэнтэй хирнээ ганцаардмал охин зовлон шаналал дунд амьдардаг..