Сол Кай-ыг Мина-ын гараас атган явахыг нь араас нь харахаас өөр зүйл хийж чадахгүй үлдэх нь тэр. Бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн болохоор юу мэдрэх ёстойгоо ч ойлгохгшй байлаа.
Тэр эцэст нь намайг орхиж байгаа хэрэг үү? Минаг харсаныхаа дараа, тэр сүй тавьсан залуу гэдгээ санасан гэж үү?
Кай-ыг цэнгэлдэхээс гарахыг нь дагуулан харах үед маш олон асуултууд толгой руу нь харван орж ирж байлаа. Тэднийг тойрон байсан хүмүүс тарж хэдэн охид л ямар нэгэн зүйлийн талаар ярилцаж байснаас багахан хэсгийг нь л Сол сонсож чадав.
"Тэр сая хаягдчихав уудаа?"
"Яг үнсэж дууссаныхаа дараа юу даа?"
"Харамсалтай юм.... Хөөрхөн хосууд байсан юмсан."
Сол нүдээ аних нь тэр. Тэр ичиж, дургүй нь хүрж, өвдөж шархалж байсан юм.
Халаасанд нь утас чичрэхэд л тэр бодит байдалд эргэн ирлээ. Сол хэн нэгэнтэй утсаар ярихаар байдалтөй биш байсан ч ядаж хэн залгаж байгааг нь харахад түүнээс юм унахгүй байх гэж үзэв. Тэгтэл мэдээж, Ким Жунин-аас өөр хэн байхав. Тэр түүнийг ямар ч хэл үггүй орхиод явсанд нь дургүй нь хүрж байсан ч, хэрвээ утсаа авбал тэр ядаж тайлбарлах байх гэж бодов.
"Сол."
Кай-ын хоолой яг л Мина-г чирээд цэнгэлдэхээс гарсан шиг нь ууртай сонсогдож байлаа. Гэхдээ Сол хариу хэлсэнгүй. Тэр Кай-д өөрийнхөө ууртай хоолойг сонсгохыг хүсээгүй юм.
"Уучлаарай гэхдээ одоохондоо гэртээ харьж бай. Би дараа нь гэрт чинь уулзая. Надад гэрт хийх ёстой зүйлс байна."
Тэгэхээр энэ байсан байх нь. Тэр гэртээ харьж аав ээжтэйгээ....зоолттой гэрлэлтийн талаар ярилцахыг хүссэж байж. Сол өөрийгөө Кай-ын сүйгээ цуцлах шалтгаан нь байх буруу гэдгийг мэдэж байсан ч, тэр яаж ч чадахгүй түүнийг л өөртөө авахыг хүсэх нь тэр. Тэр түүнийг бүхэлд нь зөвхөн түүнийг л хүсэж байлаа.
"Ойлголоо..." Түүний хэлж чадах зүйл энэ л байна. Учир нь тэр юу ч болсон Кайд л итгэдэг хойно.
Кай утсаа таслахад Сол дахиад л ганцаараа үлдэх н тэр. Хэдий Кай түүнийг орхих эсвэл бас бус зүйлийн талаар батлаагүй ч, тэр Кай-ын өөр нэгэнтэй өөрийг нь орхиод явж байх тэр зураглалыг эргэж санан зүрхэнд нь үл мэдэгдэх өвчин бас хоосрол мэдрэгдэх нь тэр.Тэрээр дотроо өөрийгөө загнаж бас алгадаж байв. Энэ яг Сол-ын болохыг хүсдэггүй төрлийн охин байсан юм. Тэр хувиа хичээсэн нэгэн болон хувирахыг, хэн нэгнийг хэтэрхий өмчилдөг тэдгээр мангасуудын нэг болохыг хүсэхгүй байлаа.
YOU ARE READING
ELYSIΔN
FanfictionКим Жунин, буюу Кай ганцаардал дунд амьдардаг И Сол, үзэсгэлэнтэй хирнээ ганцаардмал охин зовлон шаналал дунд амьдардаг..