VIII

1.4K 96 10
                                    

"Намайг чамайг яаж хүсдэг шиг чамайг ч бас намайг хүсээсэй гэж хүсэж байна..."

Түүнийг бүдүүн хоолойгоороо хүзүүн дээр нь зөөлөн үнссээр хэлэхэд Сол-ын бие өөрийн мэдэлгүй чичирж хацар нь халуу шатах нь тэр. Хэдэн минутын дараа Сол-ын гиншилт замбараагүй болж эхлэлээ. Тийм ээ, тэр ч бас түүнийг хүсдэг. Гэсэн ч тэр ийм зүйлийг хийхийг тэгж их хүсэхгүй байгаа. Ядаж л одоохондоо биш.

"Надад итгэж байна уу, Сол?"

Энэ үгс Сол-ын толгойд эргэлдсээр. Тэр түүнд итгэдэг гэж үү? Сол тэрийг сайн мэдэхгүй байсан ч, итгэхийг хүсэж байсан юм. 

Кай-ын зүрхний нэг хэсэг яг л газар шидэгдэн дэвслэгдэж байгаа юм шиг санагдсан ч, Сол -ын итгэлийг олж авна гэдэг их хугацаа шаардагдана гэдгийг мэдэж байсан юм. Түүний нэг тал нь түүнийг өөрт нь итгээсэй гэж хүсэх ч, нөгөө тал нь түүнийг итгэл үнэмшилээ бусдад тийм ч амархан өгөхгүй байгаад нь баяртай байлаа. Бас хэзээ нэгэн цагт Сол-ыг түүнд итгэх үед, Түүнд энэ дэлхийн юунаас ч илүү сайхан санагдана гэдгийг тэр мэдэж байлаа. 

Сол-ын турьхан гар хүзүүнээс нь татсаар өөртөө наан тэврэхэд Кай-ын нүд байдгаараа томорлоо. Тэр бараг л шоконд орчихов. Хэдий тэр туранхай яс арьс мэт байх боловч тэврэлт нь хачин дулаан байх ажээ. Кай уул нь түүнийг аюулгүй байлгах ёстой боловч, тэр өөрөө Сол-ын энгэрт аюулгүй байдлыг бүрэн утгаар нь мэдрэх аж. Яг л Сол түүний талд зогсож байгаа болохоор бүх зүйлээ хаяхад ч бэлэн санагдах аж. Солыг түүний хажууд байхад тэр бие болоод сэтгэлээрээ илүү хүчтэй болчих шиг санагддаг. 

Солын зөөлөн амьсгал хүзүүнд нь мэдрэгдэх үед тэр хаана байгаагаа ч мэдэхээ байчих нь тэр. 

Энэ бүхэн аюултай болж эхлэж байлаа. Тэр өөртөө Сол-ыг сэтгэлийг нь хүлээж авахаас нааш ямар нэгэн зүйл хийхгүй гэж амласан ч, Сол үүнийг улам л хэцүү болгож байлаа. Тэр бараг л нүцгэн шахуу байх бөгөөд, харин энэ удаа Кай биш Сол түүнийг тэврэх ажээ. Энгийн хүмүүсээр бол, тэр түүнийг хүсэж байна гэсэн үг, тийм биз?

Сол-ын зөөлхөн уруул түүний хүзүүнд санаандгүй хүрэхэд Кай маш хурдтай түүнийг өөрөөсөө салгалаа.

Кай хоёр гараа мөрөн дээр нь тавиад доошоо бие рүү нь харахгүй гэж чадлаараа хичээж байлаа.

"Би чамд хувцас аваад ирье, энд хүлээж байгаарай." Түүний урдаас босохдоо хурдан гэгч нь ийн хэлээд бушуухан өрөө рүүгээ орж шүүгээгээ алхлаа.

ELYSIΔNWhere stories live. Discover now