X

1.3K 83 5
                                    

Хөшигний цаанаас гэрэлтэх наран, учир зүггүй жиргэлдэх шувууд, биеийг минь ороон тэврэх дулаахан гар. Ямар гайхалтай өглөө вэ...

Сол өчигдөр юу болсоныг санангуутаа инээмсэглэх нь тэр. Химчантай биш, харин түүний хэзээ ч мартахыг үл хүсэх Кай-тай байхад болсон зүйл. Тэр зүйл тэр хоёрын хувьд анхны алхам болоод цоо шинэ зүйлийн эхлэл байсан юм. 

Түүний хажууд унтах сэтгэл татам залуу яг л бодит байдалд хэтэрхий гоёдох мэт. Түүний бүх зүйл Сол-ын амьдралдаа хүсэх бүх зүйл байсан юм. Түүнд санаа тавих, түүнийг тогтоох, түүнийг үнсэх бас түүнийг хайрлах хэн нэгэн. 

Сол яг л Кай түүнийг тэвэрж байгаа шиг түүнийг тэврээд энгэрт нь наалдлаа. 

Нүд аниастай байсан ч Кай-ын нүүрэнд жаргалтай инээмсэглэл тодорно.

Өглөөжингөө, тэр хэтэрхий их аз жаргалаасаа болоод орон дээр дээш доош цовхчихоос сэргийлж нүдээ аниж, өөрийгөө чанга барьж байсан юм. Түүний хайртай охин түүний энгэрт хэвтэх ба энэ бүхэн яг л зүүд юм шиг санагдаж байлаа.

Үүрд ийм байдаг бол ямар сайхан бэ?

Кай нойрмог гэгч нь нүдээ нээгээд Сол-ыг ороосон гараа аван яг л ямар нэг хэврэг зүйлийг хагалчихгүйг хичээх мэт 2 гараараа нүүрийг нь зөөлөн атгалаа.

Тэд бие биенийхээ нүд рүү ширтэлцсээр зөвхөн тэд л ойлгох зүйлсийг инээмсэглэлээрээ хэлцгээж байлаа.

Кай түүн рүү ойртон нүүрнийх нь бүхий л хэсэгт үнслээ. Дух, хамар, зүүн хацар, баруун хацар, эрүү ба уруул. Харин Сол нүүрэн дээр нь мэдрэгдэх зөөлхөн хүрэлтүүдээс болон хөхөрлөө. 

"Өнөөдөр юу хиймээр байна?" Кай-ын өглөөний бүдүүн хоолой ийн асуухад Сол дахиад л түүний цээж рүү шигдэхэд Кай эргэсээр дээш харахад Сол түүний дээр гарчих нь тэр.

"Зүгээр л өдөржингөө ингээд байж байж болохгүй юм уу?"

"Болзоцгооё."

"Болзоо? Би зөвшөөрөл өгөөгүй л юмсан." Сол толгойгоо өргөн түүн рүү хачин харсаар хэлэхэд Кай түүн рүү харан томоогүй инээмсэглэлээ. Кай-ыг дахин эргэхэд Сол түүний доор орох ба үүнийг харсан Кай-ын толгойд янз бүрийн бодол орж ирэх нь тэр. Тэр түүний доор гоё харагдаж байсан юм. Гэхдээ хэрэв нүцгэн байсан бол бүр ч илүү харагдах байсан гэдэгт тэр итгэлтэй байлаа. 

"Надтай болзооч, И Сол. Би чамайг хүсч байна. Би чиний бүх зүйлийг хүсч байна. Минийх болооч."

ELYSIΔNWhere stories live. Discover now