IX

1.2K 83 4
                                    

"Би чамайг бараг7 хоногийн 24 цаг өөртөйгөө хамт байлгахыг хүсдэг. Энэ бодол толгойноос минь салдаггүй. Би өдрийн ихэнхийг чиний уруул минийх дээр буух үед ямар санагдах бол гэж боддог. Зүгээр нэг энгийн өглөө бүр сэрээд чиний үзэсгэлэнт царайг харна гэсэн бодол хүртэл намайг инээмсэглүүлдэг. Бас чамайг хэзээ нэгэн өдөр.... хэзээ нэгэн өдөр намайг эргүүлээд хайрлана гэсэн бодол намайг чамд бүр илүүтэйгээр хайрлахад хүргэдэг." 

Сол үүнийг сонсоод улам ихээр уйлах өгөөд энэ нь гунигтай байгаа учраас уйлж байгаа биш билээ. Аз аргалтай гэдэг үг ч илэрхийлж чадахгүй. Хэдий тэр Кай-ыг гэсэн сэтгэлээ баттай хэлж мэдэхгүй байгаа ч, удаан хугацааны дараа тэр бусдаар хайрлуулах ямар сайхан болохыг мэдэрч буй нь энэ байлаа. Хэдий үүрд биш ч гэлээ, энэ залуу надад санаа тавина гэж бодохоор, түүнийг уйлахад тэр хажууд нь байна гэж бодохоор, түүнийг жаргалтай байхад тэр хажууд нь цуг инээмсэглэнэ гэж бодохоор, түүнийг уурлахад тэр түүнийг инээмсэглүүлэхийн тулд юу ч байсан хийнэ гэж бодохоор, Хайр гээч ямар гайхалтай мэдрэмжүүдийг хүнд мэдрүүлдэг юм бэ.

Кай гараа өргөн Сол-ын хацрыг гараараа илбэн эрхий хуруугаараа нулимсыг нь арчсаар 

"Чамайг дахиж уйлуулахгүй гэж амлаж чадахгүй ч.... илүү жаргалтай байлгана гэдгээ амлаж байна. Чиний алдсан аз жаргалыг би чамд эргүүлж өгье. Амлаж байна."

Кай-ын нүүрэн дээрх шийдмэг төрх Сол-д тэр ч бас түүнд дурласан гэдгийг нь ойлгуулахад хангалттай байлаа. Тэр ч бас Кай-д хайртай. Магадгүй түүнээс ч өмнө түүнд дурласан байх. Гэсэн ч тэр мэдрэмжээ дотроо нуусан. Тэр сэтгэл зүрхээ дэвслэгдэхээс айн мэдрэмжээ ил гаргахыг хүсддэггүй байсан. Гэхдээ одоо... одоо бол өөр. Одоо, зүгээр л залуу бүсгүй хоёр бие биендээ дурлаж байна шүү дээ. 

Солын зөөлөн гар Кай-ын хацарт хүрлээ. Зөөлхөн хуруу нь нүүрэн дээгүүр нь гүйхэд Кай нүдээ анин улам наллаа.

Түүний нүд Солынх шиг муур шиг биш гөлөгнийх шиг зөөлхөн. Түүний хамар хайр татам бол уруул нь халуухан. Арьс нь сүүлийн үед Солонгос залуусын дунд өвөрмөц гэж хэлэгдэх болсон шоколадан бор өнгөтөй. Мөн түүн рүү харах хайр энэрэлээр дүүрэн харц нь, зүрхийг нь дүүргэх мэт болно. Сол сүүлийн удаа царай руу нь хараад гараараа барин авлаа. Тэр ч бас түүнийг хүсдэг. Ихдэнэ үү гэхээс дутуудахгүй. 

Кай-ын уруул яг л намайг үнсээч гэж урин дуудах шиг санагдах бөгөөд Сол ч илүү тэсэж чадсангүй. Солын уруул түүнийх дээр буух үед, тэр өөрийгөө дахиад л өөрийг нь сүйтгэх зүйл рүү өөрөө орж байгаагаа мэдэж байсан юм. Гэсэн ч түүнтэй хамт байхын тулд тэгэх ёстой юм бол, тэр өөрийгөө хөсөр хаях болно. Кай-тай энэ зүйл рүү орно гэдэг түүний амьдралын хамгийн том алдаа болж болох ч, тэр дахиад нэг удаа тэнэг хүн шиг амьдрахыг хүслээ.

Би түүнтэй хамт баймаар байна....

Сол нүдээ аньсаар түүн рүү дөхнө... нүдээ чанга аних тусам, түүнд илүү халуун дулаан санагдана... тэгээд...тэдний уруул бие биетэйгээ холбогдлоо.

Яг л Кай-ын бодож байсан шиг ид шидийн мэт байлаа. Үнсэлтийг Сол эхлүүлсэн ч, Кай илүү гүнзгийрүүллээ. Эхэндээ зүгээр л энгийн үнсэлт байсан ч, удалгүй Кай сорж, доод уруулыг нь хазаж амаа нээхийг хүснэ. Харин Сол гиншсээр хариу өгөхөд Кай боломжыг алдалгүй хэлээ аманд нь оруулав. Сол хэзээ ч хэн нэгэнтэй ийм зүйл хийхэд сайхан санагдах өдөр ирнэ гэж бодож байгаагүй. Кай-ын үнсэлтүүд дүрэлзсэн хэрнээ зөөлхөн байх бөгөөд Сол-ын өмнө мэдэрч байснуудтай огтхон ч адилгүй байлаа. Үнэхээр сайхан санагдаж байсан юм.

Түүний гар Солын биеэр гүйх бөгөөд эхэндээ гэнэтийн хүрэлтээс болоод цочсон ч, түүнд сайхан санагдаж Химчаны талаарх бодол бага багаар үгүй болж байлаа. Хэдий тэр хоёр хяналтаа алдахад маш ойрхон байсан ч, Кай-ын хүрэлтүүд зөөлөн байв. Сол гараа Кай-ын үсэнд шигтэгэхэд, Кай түүний хурууны хөдөлгөөн бүрт чичирж байлаа.

Кай үнсэлтээ салган цаг алдалгүй түүнийг гар дээрээ өргөн босоод өрөө рүүгээ явлаа. Өрөөндөө орон орон дээрээ зөөлөн тавиад түүний хавдсан уруул руу дахин дайрах нь тэр. Сол-ын гиншилт улам чангарч эхлэхэд тэр үүнээс хэтэрвэл хэн хэн нь өөрсдийгөө барьж дийлэхгүйгээ мэдэж байлаа. Гэсэн ч.... Сол ахиж үүний талаар бодохыг хүссэнгүй. Яг л юу л болвол болог гэж байгаа мэт...

Ахин хэдэн минут орон дээр үнсэлцсэний дараа Кай түүнээс уруулаа салгалаа.

"Үгүй ээ, бид ингэж болохгүй. Би чамд ийм зүйл хийхгүй гэж амласан...." Тэр яг л өөртөө урам хугарсан мэт толгойгоо доошлуулан шивнэсээр хэллээ.

Сол орон дээр тохойгоороо тулан босоод түүний хацарнаас барин өөр лүүгээ харуулаад "Би зүгээр ээ, Жунин аа."

Тэр түүний юу бодож байгааг мэдэж байсан учраас өөртөй итгэлтэйгээр ийн хэллээ. Кай түүний хар бараан дурсамжууд нь иргээд ирэх вий гэж санаа зовсон. Тэр өнөөдөр түүнд тохиолдсон зүйлс эргэж бодогдох вий гэхээс айх ба тэр түүнд дахиж сануулахыг эсвэл тэдгээр залуустай нэг ангилалд орохыг хүсэхгүй байлаа.

Кай түүн рүү харан яг л 'Баярлалаа' гэж буй мэт инээмсэглэсэнээ ор луу татан хэвтүүлээд чанга гэгч нь тэврэн хэвтлээ.

"Зүгээр л ингээд унтацгаая, за? Надад энэ байхад л хангалттай..." Түүний бүдүүн хоолой зулайн дээр нь үнссээр ийн хэллээ. Харин Сол урьд өмнө нь ийм амар амгалан болоод аз жаргалыг мэдэрч байсангүй. Ганц залуу түүнд ийм их мэдрэмжийг өгч байгаа нь гунигтай ч юм шиг.

Солыг толгой дохиход, тэд хоорондоо хуруу багтах ч зай оруулалгүй орооцолдсоор зүүдний ертөнцөөр аялалаа.



"Би ч бас чамд хайртай, Ким Жунин."




ELYSIΔNWhere stories live. Discover now