Кай-ын талаас
Долоо хоногууд, сарууд гэсээр нэг л мэдэхэд 1 жил өнгөрчээ.
Сол-той өнгөрүүлсэн бүхэл бүтэн нэг жил ба миний амьдралын хамгийн сайхан нэг жил.
Өглөө бүр би сэрчихээд тухайн өдрөө Сол-той хийж болох зуу зуун зүйлсийг тооцоолдог. Бидний хамтдаа байхдаа хийж болох зүйлсийн тоо тоо томшгүй их. Бид бараг л бие биенээсээ салдаггүй ба би ч үүнд маш сэтгэл хангалуун байдаг. Тэр одоо бүхэлдээ өөрийгөө надад нээсэн гэж өөртөө итгэлтэйгээр хэлэхийг хүсэж байгаа ч одоо хүртэл түүнийг ямар нэг зүйл хойш нь татах үе байдаг билээ. Хэдий тэр намайг гэсэн сэтгэлээ илэрхийлэхдээ тийм ч сайн биш ч, хийх жижигхэн үйлдэл нь ч намайг галзууруулдаг билээ.
*Рин Рин Рин*
Би нэрийг нь харалгүй утсаа авлаа.
"Байна уу?"
"Жунин. Ээж нь байна."
Шуудхан миний жаргалтай царай өөрчлөгдөх нь тэр.
"Юу хүсээв?"
Миний биеийн нэг тал түүний юу гэхийг сонсохыг хүсэж нэг тал нь түүнийг алга болоосой гэж хүсч байлаа.
Би 19 жилийг эцэг эхийн анхааралгүй өссөн ба тэгж өссөн хүүхдэд юу тохиолдож болохыг чи зөвхөн төсөөлж л чадна. Би гэр гэж дуудагдах тэр том харшид ганцаараа өсөж торнихдоо өөрийгөө хүсээгүй хүүхэд гэж бодсоор ирсэн. Эцэг эхийн маань намайг хажуудаа байлгахыг хүсдэг ганц үе бол бизнесийн хамтрагчиддаа өөрсдийгөө хүүхэдтэй шүү гэдгээ харуулахад л байсан. Намайг 16 хүрэхэд тэд шуудхан өөр орон руу бүтэн жилээр явчихсан. Тэдний хүү, ганц хүү нь байхад хүртэл тэд явах гэж байгаа гэдгээ гэдгээ хэлээгүй. Хэзээ ч "Хайртай шүү", "Санасан шүү" эсвэл өөр төрлийн анхаарал халамж, харилцаа байгаагүй.
Нэг жил магадгүй зүгээр л магадгүй тэднийг гэртээ буцаж ирээд надтай чанга тэврэлт болоод үнсэлтээр мэндлэх байх гэсэн хоосон горьдлоготой хүлээлтийн дараа би тусдаа гарсан. Үнэхээр би юу бодож байсан юм бол оо, тийм зүйл хэзээ ч болохгүй шүү дээ. Тэдэнд нүүх болсоноо хэлсний дараа ганц удаа тэд утасны цаанаас жаргалтай сонсогдсон доо. Магадгүй би тэдэнд зүгээр л ачаа байсан байх. Магадгүй би үнэхээр хүсээгүй хүүхэд байсан байх.
"Бид чиний гэрлэх охинтой уулзах цаг товлочихсон байгаа. Чи одоо 19-төй. Гэрлэлтийн талаар бодоход яг тохирох нас."
"Хөөх. Миний насыг мэдэж байгаад чинь бүр гайхчихлаа.."
"Хүүгийнхээ насыг мэдэхгүй байна гэж үү. Ямартай ч тэр манай маш чухал бизнесс хамтрагчийн охин шүү. Бас дажгүй хөөрхөн. Чамайг тийм хүнтэй гэрлэхээс тат-"
YOU ARE READING
ELYSIΔN
FanfictionКим Жунин, буюу Кай ганцаардал дунд амьдардаг И Сол, үзэсгэлэнтэй хирнээ ганцаардмал охин зовлон шаналал дунд амьдардаг..