III

1.6K 112 6
                                    

Өрөө анир чимээгүй байлаа.

"Тэгээд надад яаж туслах гэж байгаа юм бэ дээ?"

Үнэнийг хэлэхэд үүнийг Кай өөрөө ч мэдэхгүй байлаа. Тэр түүнд яаж туслах билээ? Гэхдээ түүний ганц мэдэж байгаа зүйл бол тэр ахиж Сол-ыг тийм зовлон дунд байхыг харахыг хүсэхгүй байгаа билээ. Түрүүхэн сургууль дээр болсон явдалыг ахиж түүнд тохиолдоосой гэж хүсэхгүй байлаа. Сол-ыг уйлахыг харах үед түүний дотроос ямар нэгэн зүйл хатган зовооно. Энэ нь түүний гэрээс уйлан гарах охидыг харахад мэдрэгддэг зүйлээс огт өөр байсан юм. Тэр түүний мэдэрч буй бүхий л шаналалыг мэдэрч байсан юм. Тэр түүний зурхэн дэх гунигийг мэдэрч байсан юм.

Сол хүндээр санаа алдан "Сонсооч Кай, Би үнэхээр талархаж байна. Намайг гэртээ авчирж асарсанд баярлалаа. Гэхдээ надтай орооцолдоод хэрэггүй. Надад ч тэр, чамд ч тэр сайн зүйл биш."

Тэр Кай-ын атгалтаас гараа сугалан аваад хаалга руу алхлаа.

"Тэгвэл надаас өөр хэний ч өмнө тэгж уйлахгүй гэж амла. Хэрвээ уйлмаар санагдвал...над дээр хүрээд ир. Би юу ч асуухгүй гэдгээ амлаж байна. Зүгээр л...."

Кай-ын царайны хувирал болоод нүдийг Сол тайлж уншиж чадсангүй. Тэр гуниглаад байгаа юм уу? Гэхдээ тэр яагаад гуниглана гэж?

".....Зүгээр л надаас өөр хүний дэргэд битгий уйл."

Кай сая чангаар хэлсэн зүйлээсээ болоод бага зэрэг ичин доош харан зогсоно. Тэгээд удаанаар дээш харвал Сол түүн рүү түүний ойлгохооргүй царайны хувиралтай зогсож байхыг харав.

"Би ахиж уйлахгүй. Гэхдээ хэрэв тэгэхээр бол чам руу ирнэ гэдгээ амлая."

Сол-ыг түүний гэрээс гаран явахад Кай зогсож байсан газраа гацсаар үлдлээ. Юу болоод өнгөрсөнд итгэж ядна. Түүнийг өөр дээр нь ирнэ гэж хэлсэнээс болсон уу, эсвэл явахынхаа өмнө өөр лүү нь хараад инээмсэглэсэнээс болсон уу. Тэр амьдралдаа хэзээ ч ийм үзэсгэлэнтэй инээмсэглэл харж байгаагүй билээ. Ялангуяа өөрт нь зориулагдсан, өөрөөс нь болж инээмсэглэсэн тийм үзэсгэлэнтэй инээмсэглэл. Кай үнэхээр ийм зүйл хүлээгээгүй байсан бөгөөд зүрх нь энэ бүгдийг дийлэх эсэхийг үл мэднэ. Тэр жинхнээсээ инээмсэглэхээсээ өмнө надад анхааруулга өгж байх хэрэгтэй.

"Новш гэж. Тэр бусад залуус руу ч бас ингэж инээмсэглэдэг байх даа?! Эртхэн больсон нь дээр дээ...."

------------------------------------

"Бороо орж байна...."

Сол Кай-ын гэрийг орхисоныхоо дараа хурдан гэгч нь гэртээ ирлээ. Бага зэрэг хол ч гэсэн тэр бороо орохоос өмнө гэртээ ирж чадлаа. 

ELYSIΔNWhere stories live. Discover now