Хатагтай Ким гайхсандаа хөших мэт болоход ноён Ким багахан инээх нь тэр.
Үүнээс бусдаар өрөө анир чимээгүй байсан юм.
"Бид яг яагаад тэгэх ёстой билээ?" Түүний ээж эцэст нь аниргүйг эвдэн дуугарлаа.
"Учир нь Сол-ыг сургуулиа төгсөөд иртэл би та хоёрын боол болъё гэж байгаа болохоор. Би түүнийг буцаж ирэхээр гэрлэх төлөвлөгөөтөй байгаа." Сүүлд хэлсэн зүйлд аав ээж хоёр нь илт дургүйцнэ гэдгийг тэр мэдэж байлаа. Бүр үзэн ядна.
"Чи түүнтэй гэрлэнэ гэнэ ээ? Түүнтэй юу?! Тэр Сол гэдэг охинтой юу?! Бидэнд зүгээр байна гэж юу чамайг бодоход хүргээв?! Чи хэдэн өдрийн өмнө тэрнээс бултаж чадсан ч тэр чинь би түүнтэй холбоотой харилцааг чинь хүлээн зөвшөөрнө гэсэн үг биш!" Түүний ээж ухаанаа алдаж байлаа. Кай бараг л ууртай байгаагаас нь болж биенээс нь ялгарах утааг олж харж чадахаар байв. Гэхдээ энэ түүнд хамаагүй. Тэр үүнийг тоохгүй шүү дээ.
"Сол зүгээр нэг охин биш, ээж ээ! Тэр бол таны цорын ганц хүүгийн хайрладаг охин! Та хоёр яаж ийм цэвдэг байж чаддаг байна аа?! Би та нараас юм гуйж байсан удаатай билүү?! Би та нараас ганц намайг энэ охиныг хайрладагийг бас үлдсэн амьдралаа түүнтэй хамт өнгөрүүлмээр байгааг минь хүлээн зөвшөөрөөч л гэж гуйж байна шүү дээ. Ганцхан тэр л байх болно. Ээж ээ, би түүнийг аз жаргалтай болгомоор байна. Харин түүнийг жаргалтай байлгах нь түүнийг ямар нэг орон руу сурахаар явуулах хэрэгтэй юм бол би баяртайгаар хийх болно.... Учир нь ээжээ, би түүнд хайртай."
Үнэнийг хэлэхэд, энэ бүхэн үнэн байсан учраас ноён хатагтай Ким нар гайхшралд орчихсон байлаа. Кай амьдралдаа тэднээс юу ч гуйж байгаагүй ба түүнийг одоо ингээд нэг охинд солиортлоо дурлачихсан байгааг нь харах тэдний хувьд хачин, эвгүй бас сонирхолтой байлаа. Бусад хүмүүс биш Ким Жунин.... хүнд дурлачихаж. Тэдний зорилго нь Кай-ыг үл ойшоох байсан. Тэд зүгээр л түүнийг өөртөө сайн анхаарал тавьдаг гэж бодсон, тэд хэрвээ түүнд өөртөө дэмжлэг үзүүлэх мөнгө, өөрийгөө хөгжүүлэх эрх чөлөөг өгчихвөл тэр тэднийг ойлгож, түүнд таалагдана гэж бодсон ч тийм биш байсныг тэд одоо ойлгожээ. Кай эцэг эхийнхээ хайргүйгээр өмсөж томорсон бөгөөд энэ бүгд тэдний л буруу.
Хатагтай Ким нулимс дуслуулдаг хүн биш. Хэзээ ч шүү. Бас тэр одоо орилж уурлаж эхлэхгүй ч, энэ бүх И Сол-ын тухай нөхцөл байдлын талаар ярилцахыг хүсч байлаа.
"Тэгэхээр чи биднийг түүнийг гадаад сургах мөнгө өг гэх гээд байгаа юм уу." Түүний ээж ийн дуугарахад ноён Ким хүзүүгээ эргүүлэн эхнэр лүүгээ том нүдлэн харсаар, юу төлөвлөөд байгааг нь таах гэж хичээнэ.
YOU ARE READING
ELYSIΔN
FanfictionКим Жунин, буюу Кай ганцаардал дунд амьдардаг И Сол, үзэсгэлэнтэй хирнээ ганцаардмал охин зовлон шаналал дунд амьдардаг..