XX

953 73 0
                                    

"Жунин аа, илүү хурдан!" 

"Хонгор минь, жаахан тэсээрэй. Би бараг л болж байна."

"Би чамд хайртай, Сол. Чи ч гэсэн надад хайртай биздээ?"

"Мэдээж."


"Тэгвэл надтай гэрлээч."

~~~~~~~~~~~

Гэрлэлт.

Маш том бөгөөд хүчирхэг үйл хэрэг ба үүнийг Кай-ын амнаас сонсох юу юунаас илүүтэй итгэмээргүй санагдаж байлаа.


"Жунин аа...."

"Сол, би чамтай гэрлэж үдсэн амьдралаа ганцхан чамтай өнгөрүүлэхийг хүсч байна."

Сол юу ч гэж хэлэхээ мэдэхээ байчих нь тэр.Тэр ямар нэгэн зүйл хэлж эсвэл хийхийг хүсч байлаа. Тэр түүний амнаас ийм үгсийг сонсоод ямар их аз жаргалтай байгаагаа илэрхийлэхийг хүссэн ч, суудал дээрээ хөшчих нь тэр. Зөвхөн чин сэтгэл гэрэлтэн харагдах Кай-ын нүд рүү ширтэхээс өөр юуг ч хийж үл чадна.

"Бидний ямар жаргалтай байхыг төсөөлөөд үздээ. Өглөө хамтдаа сэрээд, бие биенээ үнсчихээд нэг ширээнд хамтдаа суугаад хооллоно гээд төсөөлөөд үз. Бидний гэр бүл болсоны дараах өдөр бүрийг төсөөлөөд үз. Бас бяцхан Кай болоод Сол гэрээр гүйлдээд л. Гэр бүл болцгооё, Сол. Би чамайгаа аз жаргалтай амьдруулна гэдгээ амлаж байна."

Кай-ын нүд түүнд түүнийг хүсч байгаагаа, итгэж байгаагаа бас хайрлаж байгаагаа харуулж байлаа. Түүний том нүд Сол-ыг гарах аргагүй болтол нь өөртөө уусгана. 

Сол нүднээс нь нулимс урсахыг мэдэрлээ. Кай түүнд шинэ гэр бүл бүтээж өгөхийг хүсч байна. Түүнтэй хамтдаа. Үүнээс илүү утга учиртай, хайр шингэсэн зүйл гэж юу байхав. Хайртай залуутайгаа өөрийн гэсэн гэр бүлийг бүтээж, үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлж үргэлж тэдний төлөө дэргэд нь байх. 

"Би чамд маш их хайртайг мэднэ биздээ?" Сол мэгших зуураа хэлэхэд Кай түүнийг нулимсаа арчингаа ойлгох боломжгүй үгс бувтнахад хайр хүргэм байдалд нь мишээж байлаа. 


Шөнийн турш тэд нэгнээ чанга тэврээд өөрсдийнхөө гэрэлт ирээдүйн талаар ярилцлаа.

"Чи хэдэн хүүхэдтэй болохыг хүсч байна?" Кай Сол-ын хуруунуудаар тоглонгоо хэлэв.

"2. Нэг хүү бас нэг охин. Харин чи?" Тэрээр толгойгоо өргөн түүн рүү харсаар асуулаа. 

ELYSIΔNWhere stories live. Discover now