Тэр явдлаас хойш, хэдэн долоо хоног өнгөрч Сол сургууль дээрээ тийм ч сайн байсангүй. Химчан хэдэн найзууддаа Кай тэр хоёрын тухай хэлчихсэн ба мэдээж ангийнх нь зарим охидод тийм ч сайхан санагдаагүй нь илт. Бас түүнийг гэх залуус ч олширч байлаа. Гэхдээ өмнөх шигээ байхаа больсон. Сол үнэхээр юу ч болоогүй байсан тэр үеийг санах ажээ. Царай төрх, дохио зангаа, мөн хаа хамаагүй залуусын түүнд хүрч байгаа хүрэлтүүд түүнийг хангалттай бухимдуулж байлаа.
Хэдэн долоо хоногийн турш Кай болон түүний найзуудын дэргэд хамт байснаар хуучин Сол эргэж ирж байгаад тэр баяртай байлаа. Гэсэн ч тэр одоо өөрийнхөө хийж буй зүйлийг зөв эсэхийг мэдэхгүй байгаа. Тэр Кай болон ЕХО-той хамт байх эрхтэй гэж үү? Тэр тэдэнд гай болохгүй байж чадах болов уу?
Дахиад л тав дахь өдөр, Кай найзуудтайгаа тоглоомын төв рүү явлаа. Харин Сол сургууль дээр ангиа цэвэрлэхээр үлдсэн юм. Мэдээж Сол Кай-д үнэнээ хэлээгүй, харин номын санд сууж хичээлээ хийнэ гэж хэлсэн бөгөөд Кай ч итгэсэн. Тэр хэзээ ч түүнийг цэвэрлэгээгээ дуусгахыг нь зөвшөөрөхгүй. Цэвэрлэгээний тал хувь нь өөрийнх нь хийх ёстой ажил уул нь биш шүү дээ.
Нар жаргаж эхлэх бөгөөд Сол ангиа угааж дуугахаар чадлаараа хичээж байх үед ангийн хаалга чанга гэгч нь дуугаран онгойлоо.
Хаалгаар Ким Химчан, Шин Жимин, Квон Сүён нар орж ирэх ба 2 охин нь сургууль даяар цуутай өлөгчингүүд ба Сол сандрах гэхээсээ илүү айж байлаа. Химчан руу харах төдийд л тэр орой юу болсон нүдэнд нь харагдаж байлаа. Тэр тэдгээр аймшигт дурсамжуудаа эргэн санаснаас хойш хэдэн долоо хоног энгийн өнгөрсөн ба харин одоо ганц түүнээс болоод эргээд санахыг хүсэхгүй байлаа. Тэр нүдээ анин гүнзгий амьсгаа авах үед хөлийн чимээ түүн рүү ойртохыг сонслоо.
Сүён "Тэгэхээр Сол, Чи сүүлийн үед ЕХО-той их зугаалдаг болжээ? Яагаад гэдгээ надад хэлэхгүй биз?"
Сол юм дуугарсангүй.
Сүён-ы хурц хумстай гар Сол-ын цагаахан булбарай хацарнаас барин өөр лүүгээ харууллаа.
"Би чамаас юм асуугаад байна. Бас чамайг Кай-ын гэр лүү их явж байгааг чинь ч мэдэж байна. Чи түүнтэй унтаад байгаа юм уу? Тэр чамд төлдөг болохоор уу?"
"Сүён боль. Чи наад хөөрхөнийхөө нүүрэн дээр зураас үлдээх нь~" Жимин хэзээ ч хамаагүй түүнийг тасдаж хаяхад бэлэн зөөлөн хоолойгоор ийн хэлэхэд Сүён түүний нүүрийг хүчтэй түлхэн хаяад тэр 3 үргэлжлүүлэн түүн рүү муухай харсаар зогслоо. Ялангуяа Химчан түүн рүү түүний хүсээгүй харцаар харж байсан юм. Яг л харцаараа түүнийг тайчиж байна уу гэлтэй харах нь Сол-д маш эвгүй санагдаж байлаа.
YOU ARE READING
ELYSIΔN
FanfictionКим Жунин, буюу Кай ганцаардал дунд амьдардаг И Сол, үзэсгэлэнтэй хирнээ ганцаардмал охин зовлон шаналал дунд амьдардаг..