Сол-ын өрөө харанхуй хүйтэн байхаа больжээ.
Харин илүү гэгээлэг дулаан болсон байх аж.
Чихэн дээр нь сонсогдох зөөлөн амьсгал түүнийг нүдээ нээж ч амжаагүй байхад нь инээмсэглүүлэх нь тэр.
Тэр нэг нүдээ удаанаар нээн харвал одоо хүртэл Кай-ын энгэрт тэврүүлэн, хөл нь нэг нэгнийхээ дээгүүр давчихсан, гараа ороон бие биенээ тэвэрч, Кай-ын толгой Сол-ых дээр тавигдаж, Сол-ын нүүр түүний цээжинд тулсан байхыг олж харлаа.
Хамгийн дулаахан агаад тав тухтай газар бол Кай-ын энгэр мэт санагдана.
30 минут түүний унтахыг харсан Сол, босч идэх ямар нэг зүйл бэлдэхээр шийдлээ. Ер нь бол Сол ийм орой босдоггүй ч, Кай-ын энгэр үргэлжид түүнд амар тайвныг мэдрүүлдэг билээ.
Тэр Кай-ын энгэрээс шурган гараад ариун цэврийн өрөө орон толинд өөрийгөө хэсэг харж зогсох нь тэр.
Тэр өөрт нь бараг даашинз болохоор түүний цамцыг өмсөж байсан юм.
Кай-ын зөв. Тэр үнэхээр их жин хаяж, өөрт нь хүртэл.... муухай харагдаж байлаа.
Тэр биеэ харахаар доороо хэд хэд эргэлээ.
"Ирэх хоногуудаас гахай шиг л иднэ дээ."
Өөрөө өөртөө ингэж хэлчихээд үсээ дээш шуун боогоод ариун цэврийн өрөөнөөс гаран гал тогоо руу явлаа.
Гал тогооноос гарах бага зэргийн шажигнасан дуугаар Кай орон дээр хөрвөөсөөр сэрлээ. Тэр нэг нүдээ нойрмог гэгч нь нээгээд хажуу тийш харвал Сол байхгүй байлаа. Тэгтэл ямар нэг дотоод зүйл нь түүнд Сол-ыг гал тогоонд хоол хийж байгаа байх гэж шивнэх нь тэр.
Нүүрэнд аажмаар инээмсэглэл тодрон хурдан гэгч нь орноосоо босон гал тогоо руу яарлаа.
Өчигдөр шөнөөс хойш түүний гэрлэлт, аав ээж, бас Мина-ын талаар санаа сэтгэл санааг нь зовоохоо огт больчихсон. Яг одоо хамааралтай цорын ганц зүйл бол Сол-той хамт байгаа нь. Түүний Сол...
Тэр түүний унтлагын өрөөнөөс гарвал хайртай охин нь өхөөрдөм гэгч нь хоол хийж байх нь тэр. Энэ зураглалыг маш олон удаа харсан ч, тэр одоо ч түүнийг хоол хийж байхдаа яаж ийм хайр хүрэм, эгдүүтэй бас үзэсгэлэнтэй харагддагт нь гайхсан хэвээр. Сол-ыг төгс төгөлдөр гэдэгт, тэр хэзээ ч дасахгүй байх.
Кай чадах чинээгээрээ чимээ гаргалгүй гэтэн гал тогоо руу ороод, Сол-ын ард ширж зогсон түүнийг юу ч мэдээгүй байхыг анзаараад, урт гараа бэлхүүсээр нь ороон тэврээд нүүрээ нүүрнийх нь хажууд аваачлаа. Түүнийг цочин бондгосхийхийг хараад тэр хөхрөн инээлээ.
YOU ARE READING
ELYSIΔN
FanfictionКим Жунин, буюу Кай ганцаардал дунд амьдардаг И Сол, үзэсгэлэнтэй хирнээ ганцаардмал охин зовлон шаналал дунд амьдардаг..