Кай Сол-ыг харц салгалгүй ширтэх ба харин Сол түүний харцнаас зугтах гэж байдгаараа хичээж буй нь илэрхий байлаа.
Ямар нэгэн муу зүйл түүнд тохиолдож. Харин тэр нь хэрэв Кай-ын бодож байгаа зүйл мөн бол тэр ямар нэгэн аргаар түүнд тийм зүйл хийсэн хүнийг хайж олоод үлдсэн амьдралыг нь тамд өнгөрүүлэх болно гэдэгтээ итгэлтэй байлаа. Харин одоо Сол л өөртөө яг юу тохиолдсоныг хэлж бас хэн түүнд тийм зүйл хийснийг хэлэх хэрэгтэй байна.
Кай-ын урт зөөлхөн хуруу түүний хацрыг зөөлхөн илбэсээр эрүүнээс нь бага зэрэг өргөн өөр лүүгээ харууллаа.
"Сол... хэн чамайг ингэсэн юм бэ. Би чамд тусламаар байна, Сол. Гуйя надад яг юу болсоныг хэлээч."
"Б-Би.." Сол үг хэлэхээр ам ангайсан ч дуусгаж чадалгүй мэгших нь тэр. Тэр хэдий Кай-ын гэрт тайвширахаар ирсэн ч, Кай-д өөрийнхөө сул дорой байдлыг харуулахыг хүсэхгүй байлаа. Зөвхөн гай болдог болохоор хэн ч сул дорой охинд дуртай байдаггүй. Харин Сол Кай-д садаа болохыг хүсэхгүй байв...түүнээс өөр хэн ч байсан яахав гэж тэр бодно. Тэр нүүрээ гараараа даран уйлсаар. Хэзээ дуусахгүй мэт нулимсаа зогсоох гэж хичээхдээ тэрээр чичирж байлаа.
Харин Кай-д түүнийг уйлахыг харах маш хэцүү байлаа.
Үнэхээр тэр түүнд юугаар ч туслаж чадахгүй юм гэж үү?
Удаан хугацааны дараа анх удаа.... Кай арчаагүй байдлыг Сол-оос болж мэдрэх нь тэр. Яг л тэр юу ч хийж чадахгүй мэт. Түүнд туслахыг, түүнийг хамгаалахыг чин сэтгэлээсээ хүсэж байгааг нь тэр харахгүй байна гэж үү?
Сол-ын чимээгүй мэгшилт танил гар гарнаас нь барин халуун уснаас дээш татан босгоход зогслоо. Кай Сол-ыг бүрэн нүцгэн байгааг ч тоолгүй энгэртээ тэврэн авлаа. Хэрвээ тэр түүнд юу тохиолдсоноо хэлэхэд бэлэн биш байгаа юм бол, ядаж тэврээд ч болов тайвшруулахыг хүссэн юм. Кай хэдий итгэлгүй байсан ч, хүмүүс заримдаа тэврэлт ямар ч үгнээс илүү тайвшрал, баяр баяслыг авчирдаг гэлцгээдийг санав.
Хэд хэдэн шалтгаанаар Сол хэсэгтээ л балмагдав.
Кай-ыг тэврэхэд тэр адгийн шөнө яагаад гарч ирэхгүй байгаад
Сургуулийн хамгийн шалиг залуу түүнийг тэврээд зогсож байгаад
Дээрээс нь тэр нүв нүцгэн тэр залуугийн энгэрт зогсож байгаагаа
Гэсэн ч тэр бүгдийн хажуугаар, тэр түүний тэврэлт ямар халуун дулаан, бас тухтай болохыг анзаарлаа. Түүний удаан хугацааны турш мэдрээгүй халуун дулаан байдал. Түүний өргөн мөр түүнийхийг өөртөө нааж байгаа нь, түүний урт гар биеийг нь ороож байгаа нь, бас нүүрээ мөрөнд нь нааснаар амсгалах бүрт нь зүрхийг нь галзуу юм шиг цохилуулж байгаа нь. Тэр түүнийг тавихыг хүсээгүй.

YOU ARE READING
ELYSIΔN
FanfictionКим Жунин, буюу Кай ганцаардал дунд амьдардаг И Сол, үзэсгэлэнтэй хирнээ ганцаардмал охин зовлон шаналал дунд амьдардаг..