Кай-ын гүн хар нүд
Сол-ын нууцлагдмал нүд
Тэд нэгнээсээ харцаа огт салгансагүй. Кай түүнийг маш их санасан. Түүний нүд, түүний уруул, түүний....зүгээр л И Сол гэх хүнийг бүхэлд нь галзууртлаа их санасан.
"Над дээр эргээд ирээч."
Энэ хүсэлт бус шаардалт байсан юм.
Тэр эргэн түүнтэй хамт байхыг, түүнийг дахин тэврэхийг, дахин үнсэхийг хүссэн. Кай түүийг дахиад өөрийн болгохыг хүсэж байлаа. Учир нь тэр өөрөө үүрд Сол-ынх байх учраас. Үүрд
Сол юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Кай гэнэтхэн л шөнө дунд гэрт нь хүрч ирээд өөр дээр нь буцаж ирэхийг шаардана. Үнэнийг хэлэхэд, энэ тийм ч муу санаа шиг санагдсангүй. Гэхдээ тэр үнэхээр тэгэхийг хүсэж байна гэж үү? Энэ үнэхээр зөв зүйл гэж үү? Ер нь одоо яг юу хийвэл зөв болох юм бэ?
Сол-ын толгойд маш олон асуултууд ундран гарч ирэхэд Кай чимээгүйхэн хаалган дээр өөр лүү нь харах түүний харцыг ширтэн зогсож байлаа.
"Битгий тэнэглэ."
Энэ хоёр үг түүний урт удаан хугацааны бодлын эцэст хамгийн зөв гэж бодож гаргасан шийдэл байв. Харин түүний хариулт Кай-ыг баярлуулаагүй гэдэг нь илт. Түүний царай нухацтай байсан бол ууртай болон хувирах нь тэр. Кай-ыг уурлахыг харна гэдэг ховор үзэгдэл. Мөн хэдий уурласан ч, тэр нь хэзээ ч Сол-д зориулагдаж байгаагүй юм.
"Тэнэглэх ээ? Хайртай хүнтэйгээ хамт байхыг хүсэж байгааг минь чи тэнэглэх гэж байгаа юм уу?"
"Чиний аз жаргалтай гэрлэлт болоход сар-"
"Гэрлэлт. Аз жаргалтай биш. Зүгээр л гэрлэлт. Урд нь өрөвдмөөр гээд нэмчихэж болно шүү. Өрөвдөлтөй гэрлэлт."
Сол-д хэлэх үг олдсонгүй. Энэ байдлаараа хэрвээ ямар нэг зүйл хэлчихвэл тэр уйлчих байх....эсвэл бүр муугаар эргэж түүний энгэрт тэврүүлж байх вий гэхээс тэр айна. Түүнд Кай-ын урд зүгээр юм шиг аашлах ёстой маш олон шалтгаан байсан юм.
Түүний тусламжтайгаар... тэр ямар хүчтэй болсоноо харуулах гэж
Аз жаргалтай байхын тулд заавал түүнтэй хамт байх шаардлагагүй гэдгийг харуулах гэж
Түүнд санаа тавьдаг гэдгээ харуулах гэж
Гэхдээ яагаад? Яагаад тэр энэ бүхнийг олж харахгүй байгаа юм бэ?
YOU ARE READING
ELYSIΔN
FanficКим Жунин, буюу Кай ганцаардал дунд амьдардаг И Сол, үзэсгэлэнтэй хирнээ ганцаардмал охин зовлон шаналал дунд амьдардаг..