XXI

857 71 5
                                    

"Ээж, Би үдээс хойш очно. Уулзалтуудаа цуцлаад өгөөрөй." Хэдий Кай ямар нэг байдлаар гуйж байгаа юм шиг сонсогдохыг хүсэхгүй байсан ч, Сол-ын төлөө бол тэр юуг ч хийхэд бэлэн. Сол-ын төлөө л бол.

"Чи тийм ичгүүртэй үйлдэл гаргачихаад биднээс алга болохоор шийдсэн байж гэв гэнэт ингэж гарч ирэх чинь зүгээр гэж бодоо юу. Тэгээд бас бидэнд өдрийн төлөвлөгөөгөө цуцал гэж хэлнэ гэнэ ээ? Чи өөрийгөө хэн гэж бодоов, Ким Жунин."

Кай санаа алдан "Би өөрийгөө хэн гэж боддог юм гэж үү? Юу гээч, гунигтай нь.... би одоо ч та нарын хүү." Тэрээр нүдээ анин орон дээр унтах Сол-ыг сэрээчихгүйг хичээн үг бүрээ маш аяархан хэлж байлаа. "Өнөөдрийн уулзалтын дараа.... Би та хэлсэн болгоныг хийх болохоор....зүгээр л надад нэг боломж олгочих."

Кай өөртөө юу ч болсон бай Сол-той гэрлэнэ гэж амласан. Үүнд маргах зүйл огт үгүй гэхдээ, хэрвээ Сол-ын аз жаргалын төлөө юм бол тэр хүлээж чадна. Сар байна уу, 50 жил ч байна уу хамаагүй. Тэр хүлээх  л болно.

Ээж нь дуугарахгүй чимээгүй болоход Кай үүнийг нь зөвшөөрч байна гэж ойлгон утсаа таслалаа.

Одоо сүүлчийн хийх хэрэгтэй зүйл бол Сол-д хэлэх. Гэхдээ л тэр түүнийг олж мэдээсэй гэж хүсэхгүй байв.

Утсаа таслачихаад тэр буцаж очин урд нь нойрсох үзэсгэлэн гоог ширтлээ. Түүний нүцгэн бие их зөөлөн бөгөөд цагаахан, биеийнх нь галбир нь төгс гэхэд дэндүү төгс байсанд тэрээр түүнийг өөрийнх нь гэдэгт итгэж үл чадна. Бүр түүнийг энэ зүйлийг хийх нь зөв үү гэж бодоход хүргэх нь тэр. Гэсэн ч эцсийн эцэст тэр үүнийг Сол-ын төлөө л хийж байгаа шүү дээ. Тэр магадгүй үүрд түүнийг үзэн ядаж магадгүй ч, тэр Сол-ыг л инээмсэглэхийг харахыг хүсэж ийм шийдвэр гаргасан болохоор хэзээ ч харамсахгүй. Энэ бол түүний мөрөөдөл. 

Сол нүүрээ үрчийлгэн хөрвөөж эхлэлээ. Кай орон дээр яг л муур шиг өнхрөх эгдүүтэй найз охиноо харан инээмсэглэнэ. 

"Өглөөний мэнд~" Түүний нойрмог хоолой үнэхээр татгалзах боломжгүй зүйл. Гэхдээ тэд өнөөдөр Сөүл буцах ёстой болохоор өөрийгөө барих хэрэгтэй. Одоо цаг аль хэдийн 10 болсон болохоор тэдэнд буцахад их богино хугацаа байна. 

"Чамд ч бас өглөөний мэнд, гүнж минь." гэсээр улайх хацрыг нь харж нэг хөхөрчихөөд уруул дээр нь хөнгөхөн үнсэх гэж байтал үнсэлт улам гүнзгийрэн тэрээр түүний нүцгэн бэлхүүсээр гараа ороолоо.

Сол үнсэлтийг салган Кай руу дэлхийн хамгийн их хайр харуулсан харцаар харлаа.

"Бид удахгүй буцах уу?"

"Тийм ээ, би үдээс хойш нэг хүнтэй хальт уулзах ёстой. Тэгээд танайд очоод юм идэцгээе." Гэсээр духан дээр нь хөнгөхөн үнсээд босч хувцасаа газраас түүхэд Сол ичсэнээсээ болоод эргэж харлаа. Тэр Кай-ын нүцгэн байхыг харж дасахгүй бололтой.

Тэд усанд орж юмнуудаа цуглуулчихаад машиндаа сууцгаалаа. Өнгөрсөн 1 шөнө хагас өдөр тэдний хувьд диваажин шиг л өнгөрсөн бөгөөд, тэдний хэн нь ч нэгнээсээ тусдаа байхыг хүсэхгүй байсан ч болох ёстой юм болох л ёстой.

"Сол...." Кай-ын хоолой амар амгаланг эвдэн дуугарлаа. "Чи дахиад зурмаар байна уу?" Энэ сэдэв үнэхээр эмзэг бөгөөд Сол-д ч таатай санагдахгүй ч, тэрээр хариултыг нь мэдэж байгаа ч гэлээ асуухын хүсч байлаа.

Сол хуруугаараа оролдонгоо гар луугаа харна. Тэр дахин зурахыг маш, маш ихээр хүсч байгаа. Тэр бүр урлагийн сургуульд ороход нь туслалцаа үзүүлэх ажил хүртэл олж хийе гэж бодож байсан ч, зөвшөөрөл авах үед гаргах нагац эгч болон ахынхаа царайг бодсоор өөрийгөө хойш татаж байсан билээ. Тийм ээ, тэд түүний байр болон бас бус зүйлсийг төлдөг гэхдээ тэр чинь түүний аавын гэрээслэл дээр л бичигдсэн байсан зүйл шүү дээ.  Гэхдээ л өөрийнхөө төлөө мөнгө гуйх нь түүний хувьд байж боломгүй зүйл. Түүнд үлдсэн жаахан ч болов бардам зан үүнийг зөвшөөрөхгүй. 

"Т-Тийм ээ....гэхдээ тэр бол ард үлдсэн зүйл тэглээ ч би тийм ч сайн зурдаггүй байсан. Тиймээс одоо тэгж их хүсэхээ больчихсоон."

Кай түүний хоолойноос бяцхаан худал хэсгийг олж сонслоо. Тэр өмнө нь түүний зурахыг харж байгаагүй ч, түүнийг гайхалтай сайн зурдаг гэдэгт итгэлтэй байлаа. Яг л тэр бүх зүйлд гайхалтай байдаг шигээ.


"Ярилцахыг тэгтлээ хүсээд байсан юм чинь юу юм?" 

Кай тэдний оффисын буйдан дээр сууж байлаа.

"Би та хоёртой тохиролцоо маягийн зүйл хийхээр ирсэн юм. Ааваа ээжээ." Хэдий эдгээр үгс амнаас нь гарч өгөхгүй байсан ч, тэд түүний эцэг эх хоёр шүү дээ. Гунигтай ч гэлээ, үнэн хийгээд түүний дураараа өөрчилж болшгүй нэгэн зүйл билээ. 2 мангасын цус түүний судсаар гүйж байгаа нь гарцаагүй зүйл.

"Чи хийх гээд байгаа энэ тохиролцоо чинь надад таалагдах юм болов уу даа?" Түүний аав ууртай дуугарав.

"Таалах ёстой. Та хоёр зөвшөөрөх л юм бол би та нарын хүссэн бүхнийг хийх болохоор, та нар зөвшөөрөхгүй байна гэж байхгүй. Өөр нэгэн албан гэрлэлтийг эс тооцвол. Та нар энийг л хүсээ биздээ?"

"Гол яриандаа ор, Ким Жунин."




"Сол-ыг гадаадад урлагийн сургуульд сурахад бүх талаар туслалцаа үзүүл. Харин би та хоёрын хүссэн бүхнийг хийе."

👇👇👇👇

ELYSIΔNWhere stories live. Discover now