"Өдөр өнгөрөх тусам би түүнд улам гүнзгийгээр дурладаг.
Зүгээр нэг сонирхол удалгүй түүнээс илүү зүйл болж хувирсан. Илүү дүрэлзсэн ямар нэг зүйл.
Тэр миний хорвоо дэлхий болчихсон. Миний бүх зүйл.
Түүнгүй байх миний хамгийн дургүй зүйл. Хэзээ ч битгий болоосой гэдэг зүйл
Гэсэн ч амьдрал заримдаа хачин байдлаар өрнөдөг
Би түүнийг орхихыг хүсээгүй. Яаж тийм эрхэм зүйлээ орхиж чадах юм бэ?
Гэсэн ч тэр илүүг хүртэх хэрэгтэй...
Тэр надаас болж ганц дусал нулимс ч урсгах ёсгүй шүү дээ
Гэхдээ тэр надад тэр өдөр юу гэж хэлсэнийг мэдэх үү?
Тэр баярлалаа гэж хэлсэн...
Түүнийг тэгж хэлсэний дараа миний ямар их зовлон шаналалыг мэдэрсэнийг энэ дэлхийн хэн ч ойлгохгүй
Цээжнээсээ зүрхээ гаргаж ирээд дээр нь гишгэлж байгаа юм шиг мэдрэмжийг чи л лав мэдэхгүй байх. Харин би мэднэ.
Тэр өдрөөс хойш, миний зүрх урьдын адил байхаа больсон.
Хэдий би өөртөө бид бие биедээ зориулагдсан гэж үргэлж хэлдэг байсан ч, хэдий би өөртөө түүний төлөө түүнийг орхи гэж хэлсэн ч...
Миний хувиа хичээлт дуусашгүй юм.
Би түүний урт торгомсог хар үсийг санаж байна.
Би түүний намайг өөртөө уусгадаг муурынх шиг гүн нүдийг нь санаж байна.
Би түүний уруулыг санаж байна....
Би түүний зөөлөн арьс минийх дээр буухад мэдрэгддэг мэдрэмжийг санаж байна.
Гэхдээ эдгээрээс илүү... Би түүнийг санаж байна. Түүнийг бүхэлд нь.
Одоо яамаар байна гэж үү?
Би түүнд ямар их хайртай байснаа хэлмээр байна.
Үгүй ээ, одоо ч гэсэн хичнээн их хайрлаж байгаагаа хэлмээр байна...
Яаж ч хичээсэн, түүнийг гэсэн жаахан бодол ч гэсэн миний толгойноос...зүрхнээс гардаггүй.
Амьдралд чинь амьдрал авчирж өгсөн нэгнийг алдах ямар санагддагийг чи мэдэх үү? Чиний гэсэн хамгийн сайхан зүйлийг алдах?
Ким Жунин гэдэг хүн тэрэнгүйгээр энэ ертөнцөд оршин тогтнохгүй. Ким Жунин гэдэг хүн И Сол-гүйгээр энэ ертөнцөд оршин тогтнохгүй
Тиймээс гуйя...гуйж байна...
Намайг түүнтэй хамт байлгаач. Би түүнд хайртай."
YOU ARE READING
ELYSIΔN
FanfictionКим Жунин, буюу Кай ганцаардал дунд амьдардаг И Сол, үзэсгэлэнтэй хирнээ ганцаардмал охин зовлон шаналал дунд амьдардаг..