XXV

952 84 9
                                    

"Ёстой нээрээ, зүгээр тайвшраачдээ. Бид онгоцны буудал руу явж л байна шүү дээ, өөр юу хүсээд байгаа юм?!" Сэхүн, Кёнсүү хоёр жолоочийн болон зорчигчийн суудлаас Кай руу ийн ориллоо.

"Тэр онгоцонд суухдаа над руу залгаагүй. Онгоцонд нь ямар нэг юм тохиолдсон бол яах юм? Эсвэл онгоцноосоо хоцорчихсон бол?!" Кай дэлбэрэхэд ганц хуруу дутуу байлаа. Хэдий Кай түүн дээр хэд хэдэн удаа очиж байсан ч, 4 жил уулзаагүй мэт санагдаж байлаа.

"Хэрвээ онгоцонд ямар нэг зүйл болсон бол, бид аль хэдийн мэдчих ёстой байсан. Хэрвээ онгоцноосоо хоцорсон байсан бол, тэр чам руу залгана. Одоо тайвшраад наанаа зүгээр сууж бай тэгэх үү?! Хэрвээ одоо чамаас болоод осол хийчихвэл чи л түүнтэй уулзаж чадахгүй болох байх шүү!" Гэж Сэхүн-ий хэлэхийг сонсоод Кай чимээгүй суув. Хэдий тэрээр Сол-той уулзахаас тэсч ядаж байсан ч, тун удахгүй түүнийг энгэртээ тэврэнэ шүү дээ гэж өөрөө өөртөө сануулж байлаа.

Тэр ямархуу харагдаж байгаа бол, үс нь хэр ургасан бол, эсвэл тэр үсээ тайрсан болов уу, жин нэмсэн болов уу, хассан болов уу гэх мэт жижиг сажиг бодлууд түүний толгойнд эргэлдсээр байв. Тэр түүнийг хамгийн сүүлд жилийн өмнө харахад, Сол бүр ч илүү үзэсгэлэнтэй болсон байсан ба тэр биеэ барьж чадаагүй. Байх боломжтой байсан 2 өдөртөө тэр түүнийг хэд хэдэн удаа өвөртөө оруулсан ба одоо түүнд зөвхөн Сол-ын тачаадаж ядарч туйлдсан дүр төрх л санагдаж байх ба түүнд ч энэ нь таалагдаж байв.

Кай өөрөө өөртөө л сонсогдохоор чимээгүй хөхөрсөн болов ч Сэхүн Кёнсүү хоёр тэрийг нь олоод сонсчихов.

"Одоо бүр солиорч байх шив." Сэхүн бүр нэг дургүй нь хүрсэн царайтай ийн хэлэв.

"Хэн ч байсан тэгэх бус уу? Тэр И Сол-той хэдхэн минутын дараа уулзах гэж байна шүү дээ. Үргэлж мөнхийн үзэсгэлэнт И Сол шүү дээ." Хэмээн Кёнсүү-г хариулахад Сэхүн ч бас түүний оронд байсан бол адил зүйл хийх байснаа ухааран толгой дохьлоо. Тэр хөөрхөн, бас маш олон хатуу бэрхүүдтэй таарсан ч, даваад гарч чадсан хүчтэй охин.

"Тэгээд хуримын тов хэзээ гарахаар болсон бэ, Кай?" Сэхүн суудлаасаа эргэн Кай руу харан хэлэхэд тэр галзуу юм шиг инээмсэглэсээр:

"Аль болох хурдан. Түүнийг амлалтаа мартчихаагүй байгаасай л гэж найдаж байна...."  Гэж хэлэхдээ саяхан харуулж байсан инээмсэглэл нь нүүрнээс нь арчигдан санаа зовинолоор солигдлоо. Тэр тийм байдалтайгаар нисэх онгоцны буудал хүртэл ирсэн ба яагаад ч юм Сол-той уулзахаас эмээх шиг ч санагдаж эхлэхэд нь Сэхүн Кёнсүү хоёр байдаг чадлаараа чирсээр түүнийг онгоцны буудал руу авч орлоо. Парисаас Сөүл рүү зорчих нислэг дөнгөж сая газардсан байх ба И Сол хаалганы цаанаас гарч ирэхэд хэдхэн минут дутуу байв.

ELYSIΔNWhere stories live. Discover now