XXIV

835 77 6
                                    

"Ахиад өвлийн хувцас авч яв аа."

"Би хангалттайг авчихлаа шүү дээ, Кай."

"Тэгвэл ядаж дахиад хэдэн цамц авчих."

"За яахав. Авах болохоор бүү санаа зов."

"Үгүй ээ! Наад даашинзаа битгий авч яв, Би маргааш өшөө илүү жийнс авч өгье. Оронд нь жийнс аваад яв."

".... Нээрээ гэж үү.... энэ чинь миний дуртай даашинзуудын нэг шдээ."

"Хэтэрхий богино шдээ! Чи Парис-ын залуус ямар гэдгийг мэдэх үү?! Тэд хараал идсэн донт- зүгээр л жийнс аваад яв, Сол."

"Таны хүслээр, Ноён Ким."

"Бүх юм аа авчихсан уу? Ахиад хувцас хэрэгтэй юу? Хэрэгтэй бол маргааш дэлгүүр хэсье. Зун, чи гуянаас дээгүүр татсан шорт өмсөхгүй байсан чинь дээр шүү, бас гэрт өмсдөг тэр богино цамцнуудаа өмсөөд үзээрэй. Өө бас-"

"Яаа Ким Жунин!" Сол эцэст нь Кай-ын бараг цаг? шахуу үглэх үглэлтээс нь залхаж орхив. Тэр өөрсдийгөө 4 жилийн турш тусдаа байхаа ойлгож байгаа. Тэр бол тэдний хувьд уртаас урт хугацаа. Хэдий Кай түүн дээр хааяа очиж байхаа амласан ч, түүний түүнгүйгээр өнгөрүүлэх өдөрүүд түүний зочилж ирэх өдрүүдээс хамаагүй их байх болно. Гэхдээ Кай... хэтэрхий... юу гэмээр ч юм.... харамлалт хамгаалалт нь ихдээд байна.

Кай Сол-ын өндөр дуунаас цочих нь тэр. Тэдний хамтдаа өнгөрүүлсэн хугацаанд, тэр түүн рүү эсвэл өөр нэгэн рүү ингэж дуугаа өндөрсгөхийг нь харж байсан удаагүй билээ. 

"Хайраа, би чамайг надад санаа зовж байгааг чинь ойлгож байгаа ч, надад жаахан итгэж болохгүй юу. Би өвөл зунгүй өөрийгөө баглаад явж байх болохоор, санаа зоволтгүй!"

"Би чамд итгэдэггүй юм биш ээ.... би зүгээр л тэндхийн залууст итгэхгүй байгаа юм...." Кай доош харсаар бувтнан хэлэв. Үүнийг харсан Сол-ын зүрхэнд гэмшлийн хур буух нь тэр.

Тэр гараа бэлхүүсээр нь оруулаад цээжинд нь наалдав. Түүний энэ дэлхий дээрх байх хамгийн дуртай газар. Бас дараачийн 4 жилд үүнийг мэдэрж чадахгүй гэж бодохоор сэтгэл дундуур байсан ч, тэр өөртөө энийг хийж чадна гэж байн байн хэлсээр байгаа билээ. Чи чадна аа, И Сол.

"Чи надад лазер өгсөн шүү дээ, Кай..."

"Тийм ээ, тиймээс тэрийг залуус чамайг дагаад байвал, чамд хүрвэл, бүр харж байсан ч хэрэглээрэй!"

Үнэнийг хэлэхэд Кай арай хийж л өөрийгөө барьж байсан юм. түүний дэндүү хөөрхөн, өхөөрдөм, халуухан найз охин өөр хот руу 4 жилийн хугацаатай явах гэж байна шүү дээ. Бас тэр яг өөрийг нь татсан шиг бүхий л залуусыг өөртөө татдаг гэдэгт итгэлтэй байлаа. Ер нь ямар л залуу түүний урт хар үс, өөр лүүгээ урин дуудах цагаахан арьс, донтуулам муурынх шиг нүд бас төрөлхийн улаан урууланд татагдахгүй байх билээ.

ELYSIΔNWhere stories live. Discover now