Кай-ын гар Сол-ын зөөлөн арьсан дээгүүр гүйнэ.
Кай түүний гарны үс босохыг мэдэрч байлаа. Сол сандарч байсан юм. Тэд бүтэн жил хамт байсан ч Кай үргэлж өөрийгөө барьдаг байсан. Гэхдээ одоо биш. Тэд хоёул үүнийг хүсч байгаа. Эцэст нь тэр онцгой мөч ирлээ. Тэдний хэзээ ч мартахгүй тэр мөч.
Түүний урт хуруу Сол-ын гарнаас цээж, хүзүү тэгээд нүүр хүртэл нь илнэ. Харин Сол нүдээ аньсаар түүний хүрэлт бүрийг мэдрэхийг хичээнэ. Тэр үлдсэн амьдралынхаа турш энэ мөчийг санаж явахыг хүсэж байлаа. Түүнээс өөр хэн ч түүнд ингэж хүрэхгүйг мэдэж байгаа учраас тэр Кай-ын хүрэлт бүрийг маш тод томруунаар санахыг хүсэж байлаа. Сол-ын өнгөрсөн өвдөлтөөр дүүрэн бас мартахыг аргагүй байсан ч, Кай тэр харанхуйг зайлуулж өгсөн. Хүнээр хайрлуулах, хүнээр хүндлэгдэх ийм байдгийг тэр л түүнд харуулсан шүү дээ. Тэр хэзээ ч түүнийг эвгүй байхаар үйлдэл хийж байгаагүй бөгөөд бас Кай-ын өөрөө ч мэдээгүй зүйл нь Сол илүү дээр хүн болохыг хүсээд эхлэчихсэн байсан юм. Илүү гэгээлэг, илүү жаргалтай бас яг л тэрэн шиг гэрэлтдэг хэн нэгэн.
Кай түүний нүүрээр гараа гүйлгэсний эцэст уруул дээр нь анхаарлаа төвлөрүүллээ. Түүний үзэсгэлэнтэй ягаахан уруул. Тэр удаанаар түүний уруул дэр үнслээ.
Энэ үнсэлт ихэвчлэн Кай-ын түүнд өгдөг үнсэлтүүдээс ондоо байлаа. Тэдгээр үнсэлтүүд хайраар дүүрэн байдаг байсан бол, энэ үнсэлт хайр, гал дөл бас харууслаар дүүрэн байв...
Кай-ын хэл түүний амны хөндийгөөр хэсүүчлэн хэсэг бүрийнх нь амтыг мэдрэхээр улайрах бөгөөд Сол ч адил байлаа.
Сол-ын хацар дээр нулимс дусах хүртэл тэд үнсэлтэндээ мансуурсан байв...
Нэг....хоёр...гурав... дуссаар.
"Жунин..." Сол шивнэв. Тэр хүүхэд шиг цурхиран уйлахаасаа сэргийлж өөрийгөө маш чанга барьж байсан ч, Кай тэвчсэнгүй бололтой. Кай-ыг түүний дээр хэвтсээр байхад халуун нулимс нь хацар дээр нь буусаар. Сол үнсэлтээ салган түүний үлдсэн амьдралдаа хүлээж, хүсэж амьдрах эрхэм залуугийнхаа уйлж буй царайг харлаа.
"Сол, би чамд үнэхээр их хайртай. Ирээдүйд хэн нэгэн өнөөдөр миний чамд хүрсэн шиг хүрнэ гэж бодохоор дургүй хүрч байна. Би үнэхээр энэ бодлыг тэвчиж чадахгүй нь. Ирээдүйд.... бид санаандгүйгээр тааралдвал.... нэг нэгэн рүүгээ хараад инээмсэглээд юу ч болоогүй юм шиг зөрөөд явж чадна гэж чи бодож байна уу?"
"Хэрвээ тийм өдөр ирвэл... хэдий хэцүү байна гэдгийг мэдэж байгаа ч... би инээмсэглэнэ. Учир нь чи бид хоёрын өнгөрөөсөн дурсамжууд надад хангалттай болохоор. Хэдий би үлдсэн амьдралаа чамтай хамт өнгөрөөхгүй байж болох ч, би чамтай өнгөрүүлсэн бүхий л дурсамжуудаа дурсан санаж явах болно..."
YOU ARE READING
ELYSIΔN
FanfictionКим Жунин, буюу Кай ганцаардал дунд амьдардаг И Сол, үзэсгэлэнтэй хирнээ ганцаардмал охин зовлон шаналал дунд амьдардаг..