Сол-ын талаас
Дараа өдөр нь, би орон дээрээ ганцаараа сэрсэн.
Ийм зүйл болохыг мэдэж байсан ч, бэлэн байсан гэвэл худлаа болох биз. Яг үнэнийг хэлэхэд би ирээдүйд болох зүйлст бэлэн биш байсан. Би Кайгүйгээр ганцаараа үлдэхэд бэлэн биш байсан. Би хэнээр ч хайрлуулдаггүй байсан үе рүүгээ буцахад бэлэн биш байсан. Би дахин ганцаараа үлдэхэд бэлэн биш байсан...
Гэсэн ч энэ миний Кай-ын төлөө хийж өгч чадах хэдхэн зүйлсийн нэг байсан юм. Кай-д бүх зүйлд чин сэтгэлээсээ талархаж байснаа харуулах нэг зам байсан билээ.
Хүмүүс миний хийсэн зүйлтэй санал нийлэхгүй байж болох ч, би тийм зүйл хийснээр түүнд аз жаргалыг өгсөн гэж өөртөө итгүүлэхийг хүсэж байлаа. Кай байх ёстой газраа эргэн очсон. Дээд зэрэглэлийн амьдрал руу. Халуун дулаан гэр, аз жаргалтай сүй тавилт ба удахгүй өөрийн зэрэглэлийн охинтой хийх гэрлэлт гээд л. Түүнтэй ижил түвшний охин.
Нулимс минь татрахад хэр их хугацаа зарцуулагдахыг мэдэхгүй ч тэр шөнөөс хойш бүтэн сар өнгөрчихсөн байлаа...
Өнөөдөр бямба гараг бөгөөд гадагш гарч жаахан цэвэр агаар уушиглахад яг тохирсон цаг гэж бодоод гэрийн ойролцоо байдаг кафе руу орлоо. Дотор ормогц танил царайнууд нааш харах нь тэр. Кай-тай холбоотой юмс болон хүмүүстэй нүүр тулах одоохондоо зүгээр биш байсан ч, хайр татам тэр залуусын царай татгалзахад хэтэрхий хайран юм.
Гүнзгий амьсгаа аваад....1...2...3... инээмсэглэ.
Над руу инээмсэглэн харах залуус дээр би ч инээмсэглэсээр очлоо.
"Сол! Би чамайг санасан! Хэр байв даа?"
Гэж Чанёол-ыг хэлэхэд Сэхүн хажуунаас нь нударч харагдлаа.
Сэхүн "Тийм зүйлийн дараа түүнийг ямар байна гэж бодоов?"
Гэхэд нь би юу ч болоогүй юм шиг харагдахыг хичээх бусад руу нь харлаа.
Крис мөрөн дээр минь тогшиход би эргэн харлаа. Өмнө нь дурсаж байгаагүй ч, EXO-ын залуус бүгд сэтгэл татам. Харин Крис бол жагсаалтын тэргүүнд бичигдэх хэдхэн залуусын нэг нь. Кай-д хэтэрхий анхаарлаа хандуулаад би анзаарч байгаагүй бололтой....
"Сол, чи үнэхээр зүгээр үү? Дахиад сар байгаа шүү дээ...."
"Зүгээр биш ээ.... гэхдээ өдөр өнгөрөх тусам би эдгэрч байгаа. Хугацаа авч магадгүй ч би зүгээр болно оо. Эцсийн эцэст.... би л үүнийг хүссэн шүү дээ." Би түүн рүү харан томоор инээмсэглэсээр ийн хэлэхэд Крис-ийн санаа зовсон төрх арай л зөөлрөх шиг боллоо.
YOU ARE READING
ELYSIΔN
FanfictionКим Жунин, буюу Кай ганцаардал дунд амьдардаг И Сол, үзэсгэлэнтэй хирнээ ганцаардмал охин зовлон шаналал дунд амьдардаг..